Цусны даралт ихсэх өвчний үед үүсэж болох 5 төрлийн хүндрэл

9c3a09f6445a8c12f1fad748e9a59f50

Цусны даралт ихсэлт нь шинж тэмдэг илрэхгүй чимээгүйхэн олон жил явсаар таны биеийг хүнд гэмтээдэг ба түүнийг чимээгүй алуурчин ч хэмээн бас нэрлэдэг.

Даралт ихсэлтийг хяналтгүй орхисноор, та хөгжлийн бэрхшээлтэй хэцүү амьдралтай, тэр байтугай аюултай зүрхний шигдээс, тархины цус харвалтаар амь насаа ч хүртэл алдаж болно. Гэвч аз тохиоход, эмчилгээ хийлгэж, амьдралын хэв маягаа өөрчлөн, амь насанд аюултай хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулснаар та цусны даралтаа хянаж байх боломжтой юм. Гэхдээ даралт ихсэлт хяналтаас гарсан үед ямар хүндрэлүүд гарч болохыг танд тайлбарлъя.

Артерийн судас

Артерийн судас

  • - Артерийн ханын гэмтэл болон нарийсалт
  • Цусны даралт өндөр байх нь таны артерийн дотор ханы доторлогооны эсийг гэмтээнэ. Таны хоол хүнсээр орсон өөх тос таны цусанд орж гэмтсэн энэ эсүүдээр дайран өнгөрөхдөө тэнд зарим нь хуримтлагдан овоорсноор артерийн хоолой нарийсдаг.
  • - Аневризм
  • Даралт ихэссэнээс хойш тодорхой цаг хугацааны дараа артерийн судасны дотоод даралт ихэссэнээс болж зарим газартаа артерийн хана нимгэрэн томорч сулран, эргэн хэвийн байдалд орж чадахгүй болж, уян хатан чанараа алдан товойж цүлхийдэг. Энэ нимгэрсэн товгор хэсгийг аневризм буюу цүлхэн гэж нэрлэдэг.

Тархи

Тархи

Таны тархи зөв ажиллаж , амьдрах нь тархины тэжээлийн цусан хангамж ямар байгаагаас хамаарна. Цусны даралт ихсэлт нь тархинд хэд хэдэн аюултай нөхцөл байдлыг үүсгэж болно. Үүнд:

Тархины цус харвалт

Таны тархины хэсэгт даралт өндөршсөнөөс судас хагарч, харвалт үүссэнээс тархины эд, эсэд хүчилтөрөгч болон шим тэжээл очиж чадахгүйд хүрч тархины эс үхэх шалтгаан болдог. Хяналтгүй цусны даралт ихдэлт нь тархины судасны сулрал, хүчгүйдэлд хүргэж нарийсал, саатал, хагаралын шалтгаан болдог. Цусны даралт өндөр байх нь тархины артерийн судасны цусны урсгалд саад болох нөжрөл, бүлэгнэлийг үүсгэж тархинд цус харвах бас нэгэн шалтгаан нь болдог.

Оюун ухаан тэнэгрэх шинж (деменц)

Оюун ухааны тэнэгрэл нь сэтгэн бодох, ярих, учир шалтгааныг олох , санах ой, хараа, хөдөлгөөний өөрчлөлтийн дүнд үүсдэг тархины өвчин юм. Энэ өвчний үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Нэг шалтгаан нь судасны гаралтай оюун ухаан тэнэгрэх шинж бөгөөд тархины артерийн судасны нарийсал болон бөглөрөлөөс болж үүснэ. Мөн тархины цусны урсгалд тасалдал үүссэнээс болсон цус харвалтаас бас үүсэж байгаа юм. Эдгээрийн аль ч тохиолдолд цусны даралт ихдэлт гол шалтгаан нь байдаг.

Зүрх

Зүрх

Титэм судасны өвчин

Цусны даралт ихэссэнээр зүрхний цусан хангамжийг нийлүүлэгч титэм судас хэмээн нэрлэгдэх артерийн судасны хана зузаарснаа , артерийн хоолой нарийсч, цус чөлөөтэй урсах боломж хязгаарлагддаг. Ингэж зүрхийг цусаар чөлөөтэй хангаж чадаагүйгээс болж цээжний өвдөлт үүсч, зүрхний шигдээс мөн зүрхний хэм алдагдах нөхцөл үүсдэг.

Зүрхний зүүн тал томрох

Цусны судасны дотоод даралт өндөршсөнөөр таны зүрхний булчин биеийн бусад хэсэгт цусыг шахахын тулд илүү хүчтэй ажиллах шаардлагатай болдог. Үүнээс шалтгаалж зүрхний зүүн тал зузаарч, илүү хөшүүн болдог. (зүүн ховдлын гипертрофи). Энэ нөхцөл нь зүрхний шигдээс, зүрхний дутагдал, зүрхний гэнэтийн үхлийн эрсдлийг нэмэгдүүлдэг.

Зүрхний дутагдал

Цаг хугацаа өнгөрөх тусам, цусны даралт ихэссэнээс болж зүрхний булчин илүү их хүч гаргаж ажиллаж байгаагийн улмаас ядарч сульдан хангалттай ажиллах боломж нь хомсдож эхэлдэг. Ингэснээр зүрхний шигдээс болох нөхцлийг бас бүрдүүлнэ.

Бөөр

Бөөр

Бөөрний дутагдал
Цусны даралт өндөр байх нь бөөрний дутагдал үүсэх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Энэ нь таны бөөрний том артери болон бөөрөн доторх жижиг цусны судас (гломерул), аль аль нь гэмтсэнээс болж байгаа юм. Эдгээр гэмтлийн дүнд таны бөөр цуснаас гарах илүүдэл шингэн болон хорт бодисуудыг шүүж чадахгүйд хүрнэ. Үүний үр дүнд цусанд шингэн, хог хаягдлууд аюултай түвшинд хүртэл хуримтлагдах болдог. Эцэст нь цусыг диализ буюу шүүүж цэвэрлэх эсвэл бөөр шилжүүлэн суулгахад хүргэнэ.

Бөөрний соривжилт.(Гломерулосклероз)

Энэ нь бөөрний гэмтлүүдийн нэг хэлбэр юм. Бөөрний жижиг судсууд гэмтсэний улмаас бөөрний шүүн цэвэрлэх ажиллагаа алдагдаж, бөөрний дутагдалд хүргэнэ.

Нүд

Нүд

Нүдний бяцхан нарийхан судаснууд таны нүдэнд цус нийлүүлж байдаг. Бяцхан хэдий боловч эдгээр судаснууд цусны даралт өндөр болох үед адилхан гэмтдэг. Үүнд:

Нүдний цусны судасны гэмтэл (ретинопати)

Цусны даралт өндөрших нь нүдний торлогт цус нийлүүлдэг судсыг гэмтээдэг. Үүнийг ретинопати гэж нэрлэдэг. Энэ үед нүдэнд цус харваж, хараа бүдгэрэн бүр мөсөн хараагүй ч болж болно.Хэрэв чихрийн шижинтэй, даралт өндөр байх юм бол та тэр ч байтугай их эрсдэлтэй байна гэсэн Үг.

Торлог (choroidopathy) -ийн дагуу шингэн хуримтлагдах

Энэ нөхцөл байдал нь нүдний торлог бүрхэвч дор байрлах цусны судаснаас шингэн гоожиж хуримтлагдахыг хэлж буй юм. Үүнээс болж холын хараа муудах буюу зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.

Нүдний мэдрэлийн гэмтэл (оптик нейропати)

Нүдний мэдрэлд очих цусны урсгал саатсанаас болж үүснэ. Үүнээс болж нүдний мэдрэлийн эс үхэж, сохрох хүртэл аюултай байдал үүсдэг.


URL:

Сэтгэгдэл бичих