Дэлхийн тэрбумтнуудын баян болоогүй залуу байх үеийн гайхамшиг

Дэлхийн хамгийн баян, олны танил 12 тэрбумтны баян болоогүй залуу үеийн зургуудыг хүргэж байна. Дэлхийг өөрчилж яваа тэд анхны тэрбумаа олоод сэтгэл ханалгүй улам ихийг хийж бүтээхээр зорьж яваа билээ.

1Дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос – 120 тэрбум ам.доллар

Дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос - 120 тэрбум ам.доллар

Amazon.com буюу Амазон онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч, эзэн тэрбээр өөрийг нь дэлхийн хамгийн баян хүн болгосон энэ ажлаа 1995 онд анх граж дотор эхлүүлж байжээ. Ингээд 4-хөн жилийн дараа түүний компани 6 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна.

2Билл Гейтс – 92 тэрбум ам.доллар

Билл Гейтс - 92 тэрбум ам.доллар

Майкрософт (Microsoft) 1976 онд бүртгэгдэж байжээ. Үүнээс 10 жилийн дараа Билл Гейтс анхны тэрбумаа олсон байна. 2006 онд зарим эх сурвалжуудын мэдээлснээр, Билл Гейтс 1 минутанд 6659 ам.доллар олж байсан бөгөөд энэ нь 1 өдөрт бараг 10 сая ам.доллар гэсэн үг юм. Орчин цагийн дэлхийн хамгийн баян хүнээр хамгийн удаан нэрлэгдэж байгаа тэрээр 37 тэрбум ам.долларыг буяны үйлст зориулсан юм.    

3Марк Цукерберг – 72 тэрбум ам.доллар

Марк Цукерберг - 72 тэрбум ам.доллар

Марк Цукерберг 2004 онд ердөө 20-хон насандаа Фэйсбүүк (Facebook)-ийг үүсгэсэн бөгөөд өдгөө дэлхийн хамгийн том олон нийтийн сүлжээ болоод байна. Тэрээр практикт суралцахын тулд Харвардын их сургуулиа орхиж байсан бөгөөд ердөө 2017 онд дипломаа авчээ. Марк бүр 11 настай байхдаа мессеж бичихийн тулд компьютерийн програм зохиож байсан ба энэ нь түүний анхны бичсэн програм юм.

4Сергей Брин – 50 тэрбум ам.доллар, Ларри Пэйж – 51 тэрбум ам.доллар

Сергей Брин - 50 тэрбум ам.доллар, Ларри Пэйж - 51 тэрбум ам.доллар

Сергей Брин найз Ларри Пэйжтэйгээ хамтран 1998 онд Гүүглэ (Google)-ийг байгуулсан. Google хамгийн шилдэг хайлтын систем болсноор тэд гэрлийн хурдаар баяжиж, 6-хан жилийн дараа Форбесийн тэрбумтнуудын жагсаалтад орж ирсэн. Одоо найзууд янз бүрийн шинэ санаа сэдэн түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр ажилладаг. Хамгийн сүүлд тэднийг хөгшрөлтийн эсрэг програм хөгжүүлж байгаа тухай мэдээлэл гарсан.

5Жек Ма – 41 тэрбум ам.доллар

Жек Ма - 41 тэрбум ам.доллар

Алибаба Групп (Alibaba Group)-ийн үүсгэн байгуулагч Жек Ма сургуулиа төгссөнийхөө дараа ажилгүй удаан хугацаанд явжээ. Тэр 12 газраас, түүний дотор KFC татгалзсан хариу авсан бөгөөд 1995 онд Америк явжээ. Харин тэндээс буцаж ирэхдээ шинэ санаатай ирсэн нь эх орондоо интернэт компани байгуулах явдал байв. Жек Ма Америкаас 4 жилийн дараа буцаж ирсэн ба компаниа байгуулаад эхэндээ алдагдал хүлээж байсан ч 2002 онд анхны тэрбумын цэвэр ашгаа олжээ. Ингэж явсаар түүний компани 2012 онд 15 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн юм. Одоо бол Жек Ма Хятадын хамгийн баян хүн.

6Илон Маск – 21 тэрбум ам.доллар

Илон Маск - 21 тэрбум ам.доллар

Хүмүүсийг жинхэнэ гайхшруулагч хүн бол Илон Макс юм. Илон 2003 онд цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла Моторс компаниа байгуулсан бөгөөд 11 жилийн дараа 76 цаг 0 төгрөгийн өртгөөр явах боломжтой автомашин бүтээснээрээ Гиннесийн номонд бичигдсэн юм. Тодруулбал, түүний бүтээсэн автомашин 76 цаг явахдаа 0 төгрөгийн түлш зарцуулсан байна.

Илон Маск 2002 онд SpaceX компанийг байгуулагдахад гар бие оролцож явсан. Саяхан сансрын хөгжлийн энэ компани Ангараг гариг уруу пуужин илгээсэн. Энэ нь Засгийн газрын сансрын агентлаг бус хувийн компани сансар уруу пуужин илгээсэн анхны тохиолдол болсон юм.

Илон Маскийг “Төмөр хүн” киноны гол дүр болох сийрэг толгойтой зэвсгийн мэргэжилтэн Тони Старкийн бодит дүр гэдэг.

Илон 12-хон настай байхдаа видео тоглоом зохион бүтээж, түүнийгээ 500 ам.доллар зарж байсан нэгэн аж.

7Ричард Брэнсон – 5 тэрбум ам.доллар

Ричард Брэнсон - 5 тэрбум ам.доллар

Виржин (Virgin) брэнд одоо дотроо 400 гаруй компани агуулдаг. Ричард Брэнсон энэ бүхнийг 20 жилийн хугацаанд байгуулжээ. Анх хөгжмийн дэлгүүр нээж байсан тэрээр даатгал, кредит, тэр ч байтугай кино салбарт хүртэл оролцож, өөрийн компаниудаа байгуулсан юм. 1984 онд тэрээр Virgin Atlantic Airways хэмээх агаарын тээврийн компани байгуулсан бөгөөд 20 жилийн дараа хүмүүсийг сансарт аялуулдаг Virgin Galactic компаниа байгуулжээ. Их Британийн алдарт Virgin группийн өв залгамжлагч Английн угсаа залгамжлах ханхүүгээс илүү бүсгүйчүүдийн мөрөөдөл бөгөөд тиймдээ ч Уильям хайртай бүсгүйдээ хаягдаж, тэр Virgin-ий гэр бүлийн том хүүтэй гэрлэсэн юм.   

8Ральф Лаурен – 6 тэрбум ам.доллар

Ральф Лаурен - 6 тэрбум ам.доллар

Ральф пологийн тамирчин байсан ба 30 насандаа ”Polo Ralph Lauren Corporation” компаниа байгуулж, пологийн логотой анхны цуглуулга гаргаж байжээ. Өнөөдөр энэ компани хувцас, сүрчиг, аксессуар, нэхмэл эдлэл, аяга таваг, тавилга, ханын цаас, амттан гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 2007 онд түүнд Загварын домог (Legend of Fashion) хэмээх шагнал хүртээсэн.

9Травис Каланик – 5 тэрбум ам.доллар

Травис Каланик - 5 тэрбум ам.доллар

Травис Каланик, Гарретт Кампын хамтаар 2009 онд таксины жолооч, зорчигчдыг холбох боломжтой Uber аппликейшнийг бүтээсэн бөгөөд өдгөө энэ аппликейшн дэлхийн 58 орны 300 гаруй хотод ашиглагдаж байна.

10Опра Уинфри – 3 тэрбум ам.доллар

Опра Уинфри - 3 тэрбум ам.доллар

“Says Baltimore” хэмээх өглөөний ток шоуг хөтөлж эхэлснээс 10 жилийн дараа 1986 онд өөрийн хөтөлбөрийг бий болгосон юм. Опра өөрийн ток шоугаа 25 жилийн турш цацаж, түүнийг нь дэлхийн 140 оронд үздэг болоод байна. Тэрээр өөрийн ток шоугаа хүргэхийн тулд OWN channel хэмээх өөрийн телевизээ байгуулсан. 1993 онд тэрээр дуучин Майкл Жексоныг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их хандалт буюу 90 сая хүн нэг дор үзжээ.  

11Дональд Трамп – 3 тэрбум ам.доллар

Дональд Трамп - 3 тэрбум ам.доллар

Дунд сургуулиа төгссөн Дональд Трамп кино урлагийн сургуульд элсч, жүжигчин болохыг маш их хүсдэг байжээ. Гэвч амьдралын эрхээр нэг л мэдэхэд үл хөдлөх хөрөнгийн салбарт гар дүрж, удалгүй эндээсээ маш их ашиг олж эхэлсэн байна. Ингээд анхны төслөөрөө 1200 айлын орон сууц барьжээ. Тэрээр барилгыг богино хугацаанд барьж, хямд үнээр зарах тактик баримталдаг байсан бөгөөд 10 жилийн дараа тэрбумтан болжээ. Удалгүй улстөрд оролцох болж, Нью-Йорк хотын даргаар хүртэл ажиллаад амжсан Дональд Трамп өдгөө АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж, Нью-Йоркт сүндэрлэх тансаг зэрэглэлийн өндөр зочид буудлуудаа гэр бүлийнхэндээ хариуцуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих