Онц шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхаарууллаа

145776294956e3b285741ddЗавхан аймгийн Тосонцэнгэл, Ургамал сум чиглэлийн автозамд хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, тээврийн хэрэгслүүд цасанд боогдож байгаа тул иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх чиглэлийн автозамуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Завхан аймгийн Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн чиглэлд орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ өдрийн 15:00 цаг хүртэл хязгаарласан байна.

Мөн Архангай, Говь-Алтай, Ховд, Увс чиглэлд хүчтэй цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрсэн байгаа тул өнөө маргаашдаа онц шаардлагагүй бол дээрх чиглэлийг зорихгүй байхыг анхааруулж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.