Олон овоотод 330 сая тонн коксжих нүүрс байна

Монгол Улсын хойд хэсэгт орших Овоотын ордод судалгаа хийж буй геологичид энэхүү орд нь коксжих нүүрсний арвин их нөөцтэй болохыг эцэслэн баталгаажуулжээ.

Тодруулбал, тус талбайд 100 гаруй өрөмдлөг хийж, өмнө нь таамаглаж байсанчлан 330 гаруй сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэдгийг тогтоосон байна. Овоотын ордод “Aspire Mining Limited” компанийнхан судалгаа хийж байгаа аж.

Овоотын ордоос коксжих нүүрс олборлож, хөрөнгө оруулалтаа татаж, амжилттай ажиллаж эхэлбэл тэнд төмөр зам тавихаар төлөвлөжээ.

Ц.Батболд


URL:

Сэтгэгдэл бичих