“Hэг жолооч дунджаар 100-200 мянган төгрөгийн торгуультай байна” гэв

4cb4f3af4272f4348e45f7a15f7f1083Залуу хуульчид “Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хуулийн төсөл” боловсруулж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсон байна.
Энэ талаар хуульч санаачлагчдын нэг А.Гантамир “Замын хөдөлгөөнд оролцож буй нэг жолооч дунджаар 100-200 мянган төгрөгийн зөрчлийн торгуультай байна. Иймээс  Зөрчлийн хуулийн дагуу оногдуулсан торгох шийтгэлийг нэг удаадаа өршөөх боломжтой гэсэн санааг боловсруулсан” гэлээ. Одоогийн байдлаар Замын хөдөлгөөний зөрчлийн төлөгдөөгүй торгууль нийтдээ 5.5 тэрбум төгрөг орчимд хүрээд байгаа гэнэ. Энэхүү торгуулийг төлөх шийтгэлийг нэг удаа өршөөснөөр улсын төсөвт суух хөрөнгө хасагдах ч иргэдийг санхүүгийн хүндрэлээс хөнгөвчлөх ач холбогдолтой гэж залуу хуульчид дүгнэж байгаа гэнэ


URL:

Нэр: МОНГОЛ Огноо: 3 March 2018

ослыг зориуд гаргаж явдаг танхай оркуудаас авилга авсан залуучуудын энэ саналыг авбал 18 онд УБ-ын замд амьд хүн үлдэхгүй байж мэднэ. даварсан оркуудыг даврааж болохгүй….

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.