ШҮҮМЖЛЭЛД ӨРТСӨН НАМУУН

Рок Попын ертөнцийн амтлаг жимснүүд болох “Киви” хамтлагийнханы хатуу гэрээний хугацаа дуусч нэг хэсэг гэр бүл, хувийн амьдралдаа түлхүү анхаараад байсан билээ. Хамтлагийн ахлагч Ука соло карьераа эхлүүлж тун амжилттай яваа.

Дэлхийн номер нэг контентын Монгол дахь хувилбарын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж чадсан түүний нэр хүнд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй. Харин хамтлагийн гишүүн Агий усанд хаясан чулуу мэт нам гүм байгаа бол Намуун хэд хэдэн клип гаргаад авсан ч төдийлөн амжилттай болоогүй. Түүний сүүлд гаргасан “FALL IN LOVE WITH YOUR HEART” дуу нь сонсогчдын таашаалд төдийлөн нийцсэнгүй бололтой. Тус клипны Юүтүүб хуудас дахь хувилбар дээр сонсогчид магтахаасаа илүүтэй шүүмжилж гарчээ. Дуулалт, бүжиглэлт, өнгө төрх гээд бүхий л зүйл тийм ч хангалттай биш байгааг илэрхийлсэн сонсогчид Намуунааг “арай их бэлтгэл хийж болоогүй юм уу” хэмээн халаглаж суугаа харагдав.

Эх сурвалж: Factnews.mn

28276775_1650973018302399_1491736880364419405_n Шүүмжлэлд өртсөн Намуун

24174496_1559976010735434_8391120533676528048_n Шүүмжлэлд өртсөн Намуун

28424073_519931741740502_2270190400577044612_o Шүүмжлэлд өртсөн Намуун

28514328_519195481814128_1500629645165247053_o Шүүмжлэлд өртсөн Намуун

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.