Хоёр машин мөсөнд цөмөрч, нэг хүн амиа алджээ

olloo_mn_1520224352_usӨнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Эгийн голын эх гэх газарт хоёр автомашин цөмөрч, нэг хүний амь эрсэдсэн талаар онцгой байдлын албанаас мэдээллээ.

Тодруулбал, Эгийн голын эх гэх газарт өчигдөр/03.04/ “Ланд-200” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрснөөс нэг хүн нас баржээ.  Онцгой байдлын албаныхан Улаанбаатар хотын харьяат иргэн Б /36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, “Ланд-200” загварын суудлын автомашиныг татан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн Мөрөн сумын харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашины мөсөнд цөмөрснийг аврагчид татан гаргаж эзэн нь хүлээлгэн өгчээ.

Г.Зул


URL:

Сэтгэгдэл бичих