Антрактидид тэнгисийн ерөнхий шинжилгээ хийв

73b6526f-86e3-4883-8f6c-a53b6a7edaf1

Антрактидийн 34 дэх удаагийн хайгуул шинжилгээ хийх Хятадын багийг тээсэн “Шюе Лүн” хөлөг  Амундсений тэнгист хайгуул шинжилгээ хийж байна. Хятад улс анх удаагаа энэ бүсэд тэнгисийн ерөнхий шинжилгээ хийж буй нь энэ юм.

Антрактидид тэнгисийн ерөнхий шинжилгээ хийв

Амундсений тэнгис бол Антрактидийн эргэн тойрны хамгийн дулаан тэнгисийн бүс төдийгүй мөс нь хамгийн түргэн хайлж буй бүс учир шинжлэх ухааны судалгааны чухал үнэ цэнэтэй юм. Үүнээс өмнө Хятад улс тэнгисийн энэ бүсэд системтэй ажиглалт, хэмжилт хараахан хийгээгүй байсан юм.

Антрактидид тэнгисийн ерөнхий шинжилгээ хийв
Шинжлэх ухааны хайгуул шинжилгээний багийн тэргүүлэх эрдэмтний туслах Хэ Жяньфэн танилцуулахдаа: “Шюе Лүн” хөлөг Амундсений тэнгис болон түүний ойролцоох тэнгисийн бүсийн 53 цэгт ерөнхий шинжилгээ, мөн тэнгисийн геофизикийн судалгаа хийж, 18 хоногийн хугацаанд шинжилгээ судалгааны бүх ажиллагаагаа дуусгах болно.

Шинжлэх ухааны хайгуул шинжилгээний багийн тэргүүн, тэргүүлэх эрдэмтэн Ян Хүйгэн хэлэхдээ: Амундсений тэнгист хийсэн энэ удаагийн тэнгисийн ерөнхий шинжилгээ нь энэ бүсийн ус, цаг уур, мөстлөг, хими, экологи, геологи, геофизик зэрэг хүрээлэн буй орчны үндсэн мэдээллийг эзэмшихэд тустай бөгөөд Амундсений тэнгисийн хүрээлэн буй орчны өнөөгийн өөрчлөлтийг тодорхойлж, дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, эх баялагийг нээж ашиглах, тэнгисийн аялал хийх зэрэгт үндсэн материалаар хангах болно гэжээ.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих