ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН АЯНЫГ ДАХИН ЭХЛҮҮЛЛЭЭ

olloo_mn_1520392897_gazarumchМонгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүллээ. Энэ удаагийн аян Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Аяны хүрээнд 13463 нэгж талбарыг газар дээр нь үзэж ямар нэг зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Д/д Дүүргийн нэр Гэр хорооллын суурьшлын бүс бүхий хорооны тоо Газар өмчлөх боломжтой нэгж талбарын тоо

 

 

1 Баянгол 8 212

 

2 Баянзүрх 17 5729

 

3 Сүхбаатар 7 323

 

4 Сонгинохайрхан 17 579

 

5 Чингэлтэй 13 4852

 

6 Хан-Уул 11 126

 

7 Багануур 5 221

 

8 Баганхангай 2 135

 

9 Налайх 7 1286

 

Нийт дүн 13463

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.