ЗАМЫН ЦАГДААГИЙНХАН ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ НАРТ САРНАЙ БЭЛЭГЛЭЖЭЭ

olloo_mn_1520566802_DXxTTEgVQAAOTuhОлон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр /03.08/ тохиосон. Эл өдрийг тохиолдуулан замын цагдаагийн алба хаагчид эмэгтэй жолооч нарыг баярлуулсан байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцож буй эмэгтэй жолооч болон  гарц гэрлэн, дохиогоороо гарч буй эмэгтэй явган зорчигч нарт сарнай, бялуу зэргийг бэлэглэсэн байна.

Мөн орон нутгийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид  эмэгтэй жолооч нарт сарнай бэлэглэж, баярлуулжээ.

Г.Зул


URL:

Сэтгэгдэл бичих