“Хятадын хортой түлш бүхий станц дэлхийд унана” гэв

20730665aa1ec758cce171Хятадын сансрын “Тяньгун-1” гэдэг анхны тойрог замын станц хяналтаас гарч, барагцаалвал гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 19-ны хооронд дэлхийд унана. Америкийн “Aerospace Corporation”-ы хийсэн мэдэгдэлд ингэж дурджээ.

Тус корпорацын мэргэжилтнүүдийн хэлснээр 8,5 тонн жинтэй станцын модуль агаар мандлаар өнгөрөхдөө шатахгүй байж мэдэх бөгөөд түүний их, бага хэмжээтэй хэлтэрхий дэлхийд хэдэн зуун километрийн радиустай газарт унах ажээ. Станцын энэ хэлтэрхийнүүд яг хаана унахыг мэргэжилтнүүд хараахан тооцоолж чадахгүй байгаа ч АНУ, Европын төв нутаг, Ойрхи Дорнод юмуу Хятадын хойд нутаг байж болох юм гэж үзэж байна.

Уг станцын бүхээгт маш хортой түлшний үлдэгдэл байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хятадын “Тяньгун-1” станцыг 2011 онд хөөргөжээ. Станц хөөргөснийг тус орон сансрын том гүрэн болсны бэлгэдэл боллоо хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч уг станц хяналтаас гарсныг Хятад улс хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг хяналттайгаар дэлхийд буцаан буулгах боломжгүй болж байгаа ажээ.

 

С.Инда


URL:

Нэр: Boring Blog Cornfield Огноо: 6 April 2018

Do you like to smell the breath of someone who just ate garlic?

https://www.funblog.site/check-out-these-cornfields/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.