“Исламын улс”-ын террористууд Сирийн зүүн хэсэгт том хэмжээний шинэ дайралтад бэлдэж байна

rthytХэвлэл мэдээллийнхэн террористуудын иймэрхүү төлөвлөгөөг мэдсэн гэнэ. Эдүгээ “Исламын улс”-ынхан өөр нэг том дайралтад бэлтгэж байгаа нь мэдэгджээ. Энэ удаа тэд Сирийн зүүн бүс нутгуудад сөргөлдөх бодолтой байгаа аж.

Террористууд Евфратын эрэг орчмын болон Хабурын бүс нутгийг дайралтын үйл ажиллагаа хийх газраар сонгожээ. Эдгээр бүс нутгуудад газрын тосны ордууд төвлөрсөн байдаг аж.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр цэргийн бүх хүчин Сирийн хойд хэсэгт орших Африн мужид төвлөрч байна. Туркийн тусгай үйл ажиллагаа тэнд явагдаж байна.

Энэ нөхцөл байдал нь “Исламын улс”-ын зорилтот нутгуудад хяналт суларсан гэж үзээд давуу тал олгож байна гэж үзсэн хэрэг аж. Террористууд гэмт хэргийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлэх боломжийг алддаггүй гэдгийг харуулна гэж ярилцаж байгаа аж.

М.Баяр

 


URL:

Сэтгэгдэл бичих