ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРААР ЭРЧҮҮД ИХ ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЖЭЭ

ac713da5ee7538b19d3ed1e46823c3b09c8b2e43Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Ер нь энэ өдөр бусад өдөртэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага илүү их ирсэн байна. Тодруулбал, нийслэлд найман эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хүнд хөнгөн гэмтэл авсан аж.

Бүртгэгдсэн дуудлагын дийлэнх нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн буюу эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн, биед нь гэмтэл учирсан, хутгаар зүсэгдсэн гэх дуудлагууд эзэлсэн байна. Түүнчлэн баярын өдрөөр эрүүлжүүлэгдсэн эрчүүдийн тоо мөн өссөн байна. Харин хүн амины гэмт хэрэгтэй холбоотой дуудлага бүртгэгдээгүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.