Д.Сугар Японд 536 сая, Чежүд 600 саяар хаус худалдаж авснаа хүлээн зөвшөөрчээ

18289

Өвөрхангайд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж, дараа нь Төрийн өмчийн хорооны даргын албанд тушаалд олон жил суусан Сугар гэж энэ эр өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн том сэтэртэй. Гэвч түүнийг АТГ шалгаж, гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгө, томоохон хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй гэдгийг тогтоосон ч ямар нэгэн хариуцлага тооцож чадахгүй гачихаад сууж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн маань БЗД-ийн 1З хороо, Алтантэвш хороололд байрлах 30 м2 талбайтай хувийн сууцыг хөрөнгө орлоготоо мэдүүлээгүй үлдээсэн гэнэ. Гэвч үүнийг Д.Сугар эсэргүүцэж, “Энэ бол орон сууц биш. Манаачийн байр” хэмээн мэдүүлэг өгөөд байгаа аж. Д.Сугарынх БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол дахь 372 м2 талбайтай хувийн тансаг орон сууцанд амьдардаг бөгөөд манаачийнхаа байрыг барихын тулд 70 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Д.Сугар Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-тай тун нарийн холбоотой нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Уг банк бус санхүүгийн байгууллагад түүний тэрбум төгрөгийн хадгаламж байдаг бөгөөд шаардлагатай үедээ мөнгө зээлж авдаг гэнэ. Д.Сугар 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-аас 273.6 сая төгрөгийн, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мөн дээрх ББСБ-аас 113 сая төгрөгийн зээлийг тус тус авч байжээ. Мөн тэрээр 290 сая төгрөгийн хувьцааг олон улсын үнэт цаасны биржээс авсан ч энэ хувьцаагаа нууж байсан нь илэрчээ. Тэрээр Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Энэ их хэмжээний мөнгийг хаанаас олсон, бас зарсан мөнгөө юунд зарцуулсан нь тодорхой бус байгаа юм. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ. Японд үнэтэй тансаг байр худалдаж авч байсан Д.Сугар Солонгос улсад ч бас үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрээр аялал жуулчлалын гол бүс нутаг Чэжү арал дээр РАӨН хотхоны 101/701 тоот орон сууц худалдаж авчээ. Тэрээр энэ талаарааа “Би 2001 онд “Үндэсний үнэт цаас” ХХК-ийг хувьчилж авсан. Д.Түмэнжаргалд 2007 онд худалдсан, тус компаний ногдол ашгаас нэг тэрбум орчим төгрөгтэй болсон бөгөөд энэ мөнгөөрөө 2011 онд Солонгост хувийн сууцыг худалдаж авсан гэж мэдүүлжээ. Төрийн албанд ажилладаг хэрнээ тэрбум төгрөгийн хадгаламжтай, Солонгос, Японд тансаг хаустай, Улаанбаатарт тусгай манаачтай амьдардаг, офшор данснаасаа дөрвөн зуун мянган долларын гүйлгээ хийдэг, хөрөнгө орлогоо үргэлж нуусаар ирсэн энэ эрд хариуцлага тооцуулахаар АТГ-ынхан Монгол Улсын Их Хурал, УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг хүргүүлээд ямар ч хариу авч чадсангүй. Эцэст нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн ч Д.Сугар Үндсэн хуулийн цэцэ хэмжээлшгүй баян энэ эрийн цалинг нь 3 сарын хугацаанд 30 хувиар бууруулах арга хэмжээ авсан нэр зүүгээд таг чиг болжээ. Тиймээс энэ хэрэгт Улсын Ерөнхий прокурорынхон оролцож, түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлээд байна.
Эх сурвалж: Shudarga.mn


URL:

Нэр: za ho Огноо: 10 March 2018

za ho ene nohor undsen huuliin tsets baij bolohgui shu dee. Hurelsuhee.

Нэр: Anonymous Огноо: 11 March 2018

mongolchuudiig yaduuruulsan hudalch luibarching shalgaj buh hurungiig ni huraaj horih heregtei sh dee… nobshiin gai bolson adguus

Нэр: baaga Огноо: 11 March 2018

mongolchuudiig yaduuruulsan hudalch luibarching shalgaj buh hurungiig ni huraaj horih heregtei sh dee… nobshiin gai bolson adguus

Нэр: yaj hun hardagiin be Огноо: 11 March 2018

Huraaj..minii tatvariig tuluul

Нэр: Anonymous Огноо: 11 March 2018

Монгол бол үхжийсэн хараал идсэн орон

Нэр: zochin Огноо: 12 March 2018

Энэ дээр үеийн л луйварчин нэртэй яваад л байсан. Одоо хүртэл арга хэмжээ авагдахгүй байхыг бодвол их мөнгө нааш цааш хийсэн л тодорхой түүгээрээ хахуульдаад л

Нэр: Anonymous Огноо: 12 March 2018

Энэ муу далийсан хар хулгайчийн бүх хөрөнгийг нь хураан авч талбай дээр цаазлаж түмэнд харуулах хэрэгтэй

Нэр: Irgen Огноо: 12 March 2018

Yamar huulitai oron geheer iim hugiin yumnuudiig shalgaj chadahgyi bnaa?

Нэр: ок Огноо: 12 March 2018

unen archaagui temtsej chaddaggui malnuud zuvhun mongold l amidardag yum baina

Нэр: зочин Огноо: 12 March 2018

цаазлуулах хүний нэг юм. ЦЭЦ-ийн гишүүн гэж байгаа үнэхээр Монгол орон минь дампуурахын дээдээр дампуурчээ. Төрд үнэнчээр ажилласан хүн хоногийн хоолоо арайхийн хүргэж байхад энэ хүний мөнгө төгрөг багтаж ядаад байдаг үгүй мөн гайхамшиг юмаа. Ямар аргаар мөнгө орж ирсэнийг шалгаад тогтоож чадах ч энэ хүн хөдөлгөхгүй байгаа л даа

Нэр: монгол Огноо: 13 March 2018

Хууль жирийн ард түмэнд яаж үйлчилдэгийг энэ эрхтэн дархатангуудад өөрсдөд нь эдлүүлэх цаг ирсэн төр улс минь ард түмэн минь

Нэр: zochin Огноо: 13 March 2018

huulch qeed baiqaam daa baliar hoq

Нэр: ЗОЧИН Огноо: 13 March 2018

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ГЭЖ ЕР НЬ ЯМАР ЗОРИУЛАЛТЫН ГАЗАР ВЭ ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ЗАВШИГЧДЫН ОРОМЖ БОЛСОН ГАЗАР ЮМ БИШҮҮ ЭНЭ ТУСГАЙ ХАЛДАШГҮЙ ЭРХ ГЭДЭГ ЮМЫГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГООЧ ЭЭ ХЭРЭГТЭНГҮҮД Л ЦУГЛАРЧИХААГҮЙ ЮМ БОЛ ТЭР ХАЛДАШГҮЙ БАЙХДАА ЯАДАГ ЮМ БЭ ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ НЭГ БҮРЧЛЭН ХӨРӨНГИЙГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ЭХНЭЭСЭЭ ХАЛДАШГҮЙ ЭРХИЙН ЦААДАХ ЦЭС НЬ ЦУХУЙЖ ГАРЧ ИРЛЭЭ ЭД НАР ЧИНЬ ЯМАР ФЕОДАЛЫН ҮЕИЙН БОГД ХААН УУ ХАЛДАШГҮЙ ЭРХ ЯМБА ЭДЛЭЭД БАЙХДАА Ч ЯАХАВ НЭГ БҮРЧЛЭН ШАЛГА ШАЛГА ХЭДЭН ТЭР БУМ ТӨГРӨГИЙН АСУУДАЛЧ ГАРЧ ИРЖ МЭДЭНЭ.

Нэр: барилгачин Огноо: 13 March 2018

Удахгүй хахаж үхэх байлгүй дээ, буяны биш бузрын хөрөнгөтэй хүн арал дээр очоод жаргаж чадах уу?

Нэр: zochih Огноо: 15 March 2018

mohgol ardiih hamiihxah dehdvv gexed dehdvv ix idej uuj xulgailj bha da

Нэр: иргэн Огноо: 16 March 2018

Наад сугар гэдэг нөхрөө шалгаачээ. с.баяр , т.очирхүү . ч. ганзориг нарыг хамтад шалгахыг монгол иргэн хүн шаардаад байхад .Анхаараач УИХ,З.ГАЗАР-аа.

Нэр: domestic violence attorneys Огноо: 6 December 2018

Very great post. I just stumbled upon your blog and wished to say that I have truly loved browsing your blog posts. In any case I will be subscribing for your feed and I’m hoping you write once more soon!

http://www.google.es/url?source=imgres&ct=img&q=https://www.youtube.com/watch?v=Y0pV8opOlnA/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.