Нийтийн тээврийн хаягийг нэгдсэн стандартад оруулна

unenmedeeНийтийн зорчигч тээвэр үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд  Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Энэхүү шалгалтыг иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зорилгоор хийсэн байна.

Нийслэлийн тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их багтаамжийн автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гарчээ.

Үүний дагуу Замын цагдаагийн албанаас дээрх автобусыг хөдөлгөөнд оролцож буй эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Хэрэв дээрх акталсан автобуснууд замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолооч төдийгүй тухайн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжид хариуцлага тооцох аж.

Мөн иргэдээс том оврын автобуснуудын чиглэлийн хаяг том жижиг үсгээр бичигддэг тул зарим тохиолдолд харагддаггүй гэсэн санал гомдлыг ирүүлдэг. Иймд нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийн хаягжилтыг нэг стандартад оруулах, шөнийн цагаар харагддаггүй хаягийг тод болгон өөрчлөх, түүнчлэн гаднын аялагч, жуулчдад зориулж зарим автобусны буудал дээр англи, монголоор бичсэн чиглэлийн хаягжилтыг байршуулахаар болжээ.


URL:

Нэр: Man in a cornfield Огноо: 6 April 2018

You are one of the most talented writers on the entire Internet!

https://www.funblog.site/check-out-these-cornfields/

Нэр: Jaimepaype Огноо: 11 April 2018

6 effective ways to quickly earn easy money you can download this link in PDF format: http://oop.googlenoomon.info/?p=35824
I work for every single of the above mentioned methods and earn much more than $ 35,000 monthly.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.