Хэн баяжаад байна?

18298

Өчигдөр 73 настай Цэрэнханд гуай нэгэн эмийн сангийн үүдэнд уйлчихсан зогсож байхтай тааралдав. Ээжээс минь ялгаа байхгүй түүнээс явдал учрыг асуухад үе мөчний өвчин намдаах хөнгөлөлттэй эмээ авч чадахгүй хөнгөлөлт дууссан, үнээр нь авах гэхээр мөнгө хүрэхгүй юм ингэж амьдрахаар хурдан нүд аних юмсан гээд нулимс дуслуулан хэллээ.
Үнэхээр хүрдэггүй юм уу эсвэл хөнгөлөлт гэж худлаа нэр төдий юм уу судалж үзлээ.
Хамаг учир эмийн сангуудад байдаг юм байна.
Монгол улсын иргэн жилд 2 сая төгрөгний Эрүүл Мэндийн Даатгалын хөнгөлөлт эдлэх эрхтэй.
Зарим эмийн сангууд хөнгөлөлт эдэлсэн иргэд хэмээн хуурамч баримт бүрдүүлж сар болгон ЭМД сангаас сарын орлогоо давуулан авдаг аж. Тэдэнд яг иргэдэд хөнгөлөлттэй эм зарах сонирхол огтхон ч байхгүй, иргэд хөнгөлөлттэй эм авах гээд очиход хөнгөлөлт дууссан, худалдаад ав хэмээн хэд дахин өндөр үнэ хэлдэг гэнэ. Яг хөнгөлөлт эхлэдэг анхны өдөр очиход ч дууссан гэж хөгшчүүлийн амыг хаадаг.
Хөнгөлөлттэй эмийн мөнгөөр хуурамч баримт бүрдүүлж иргэдийн даатгалын мөнгөөр амьдардаг эмийн сангийн маш ашигтай бизнес ингэж үүсжээ. Одоо даатгалын эм зардаг зөвшөөрөл гаргуулах хүсэлтэй эмийн сан олон байгаа. Нэг буланд эмийн сан гэж нэртэй хэдхэн эмтэй булан нээгээд эм зарж, хүнд үйлчлэх нь чухал биш даатгалын мөнгө авах нь л чухал гэнэ.
Үүний ард хүүхэд, хөгшчүүл хохирч насаараа төлсөн даатгалын мөнгөө эдлэж чадахгүй үхэж байна.
Хэсэг бүлэг хүмүүс өрхийн эмчээ хэл амаар доромжилж загнаж байгаад үнэтэй ховор эмийн жор бичүүлж тэрийгээ хэд хэдэн том эмийн сангуудад дахин, дахин үзүүлж хөнгөлөлттэй эм аваад, дараа нь үндсэн үнээр нь зардаг бизнес ч үүссэн байна.
Энэ дампуурсан системд том шинэчлэл хийх цаг болсон.
Цензургүй үгс


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.