Жиргээ: Эхнэрийн чинь баярласан харц, хэлсэн магтаал, хүүхдүүдийн чинь аз жаргалтай инээд хөөр л хийморь сүлдийг чинь жинхэнээсээ сэргээнэ таминь ээ

Ажилгүй гэртээ зурагт үзээд, фб ухаад сууж байдаг, гэрээс гарч гэдэс алдахгүй биеэ оторлож хэвтдэг нэг залуу эхнэрээрээ тэжээлгээд хэдэн жил ч болж бгаа юм. Эхнэр нь нэг удаа *Чи ажил олж хийгээч. ядахдаа харуул манаач ч болтугай хий* гэж хэлтэл *Чи намайг доромжиллоо. Би манаач хийхдээ тулаагүй* гэж уурласан бгаа юм. Эрүүл саруул эрхтэн бүтэн эр хүн гэртээ гэдсээ илээд тэжээвэр муур адил хэвтэж байдаг хүний нөхрүүдийг сонсохоор дотор арзганаад зэвүү дургүй зэрэг хүрээд явчихдаг юм. Ажилгүй ангайж хэвтэж байж манаачийн ажил олдвол их юм. Тэр муу юун их зан, бардам сэтгэл вэ. Эр хүн ажилгүй арчаагүй, эхнэрээрээ тэжээлгэдэг, гэрийн мухар сахиж хэвтэх нь ёстой хийморь сүлдэнд нь муу, эр заяа нь гудайна. Тэрнээс тэнгэрээс боломж ирэхийг хүлээгээд, гэнэт баяжчих юм шиг мөрөөдөөд, уул овоон дээр гараад, чоно буудаж алаад хийморь сэргэдэг ч юм биш. Хажуу дахь хань ижлээ хайрлаад, хэрүүл зодоон хийхгүй, үр хүүхдээ өсгөлцөж тэжээгээд, өдөр бүр ажилдаа яваад, мөнгө сайн олоод амьдралаа дээшлүүлэхэд оройлоод явбал хийморь лундаа чинь салхинд дэрвэсэн дарцаг шиг цог золбоотой сэргээд явчихна залуус аа. Эхнэрийн чинь баярласан харц, хэлсэн магтаал, хүүхдүүдийн чинь аз жаргалтай инээд хөөр л хийморь сүлдийг чинь жинхэнээсээ сэргээнэ таминь ээ.

Deegii Purev

 29027462_2043547299222759_11529487518793728_n


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.