ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХОРИХ АНГИЙН ДАРГА Б.ЭНХБАЯР УХААН ОРООГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

ШШГЕГӨмнөговь аймгийн Даланзадгад сумын Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.Энхбаяр албан өрөөндөө өөрийгөө буудсан хэрэг энэ сарын 9-ны үүрээр гарсан. Одоогоор түүний биеийн байдал тааруу, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж, өнөөдрийг хүртэл ухаан ороогүй байна. Тэрбээр тусгай хэрэгцээний гар буугаар эрүүн дороосоо буудаж, сум баруун нүдний доод хэсгээр нэвт гарсан гэх дүгнэлт гарчээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Б.Энхбаяр дарга сүүлийн үед сэтгэл санааны таагүй байдлаас болж ажилтнуудтайгаа уурлаж харилцдаг байсныг хорих ангийн албан хаагчид мэдүүлжээ. Харин ар гэрийнхэн нь “Гэр бүлийн маргаан байгаагүй, өөрийгөө буудах шалтгаан байхгүй, ажилдаа явлаа гээд л гэрээсээ гарсан” гэх тайлбар өгсөн байна.

ШШГЕГ-ын даргын тушаалаар Төрийн албан хаагчдын нэгдсэнэмнэлгийн зургаан эмч, сувилагч хэрэг гарсан өглөө нисдэг тэргээр очиж Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт Б.Энхбаярт яаралтай мэс засал хийж, амжилттай болжээ. Одоогоор холбогдох албаны хүмүүс хэргийн шалтгааныг тодруулхаар түүний хамгийн сүүлд гар утас болон ажлын утсаараа ямар х үнтэй холбогдсоныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.