Батж.Батбаяр ямар шийдвэр гаргах бол…

Сонгууль дөхөхөөр нэр дэвших тойрог олно гэдэг нэлээд ярвигтай асуудал улс төрчдийн дунд үүсдэг. Тойрог олох гэж ёстой 13 мэхээ гүйцээдэг гэж болно. Мөнгөтэй нь мөнгөөр худалдаж авах гэнэ. Харин мэдэлтэй нь сүр хүчээ ашиглана. Аргатай хор найруулна. Зальтай нь мэдэл бүхий хүмүүсийг долгинох маягаар тойрог олж авдаг. Эдгээр аргуудын алийг нь ч хэргэлэж чаддаг хүмүүсийн нэг нь батж.Батбаяр юм. Тэрээр хамгийн олон тойрог сольсон хүмүүсийн нэг бөгөөд энэ жил хоёр тойрог олох гэж оролдсон боловч намынх нөхөд нь түүнд тийм шаанс олгосонгүй. Өөрөөр хэлбэл мань хүн хүүдээ нэг тойрог олж өгөх гэж оролджээ. Тиймээс ганц тойргоо хүүдээ өгөх үү, өөрөө дэвших үү гэсэн ацан шалаанд ороод байна.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.