Чулуу өшиглөж яваад жүжигчин болсон Ц.Төмөрхуяг

Жүжигчин Цэгмидийн Төмөрхуяг сар шинийн өмнөхөн МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаагаад авсан билээ. Тэрээр өөрийгөө “Ард Түмний хүү” хэмээн тодотгон ард түмэндээ баярлаж талархсанаа илэрхийлж байсан удаатай. “Сити” Их сургуульд ур чадварын багшаар ажилладаг тэрээр бидний мэдэх олон сайхан кино, жүжигт өөрийн дүрийг мөнхлөөд авсан нэгэн. Түүнийг шагнал авсны дараахан олон төрлийн яриа гарч байсан бөгөөд тэрээр энэ тухай “Чи шагналын төлөө ажиллаагүй ш д. Бид өөрсдөө талхны төлөө л ажилласан шүү дээ яг үндсэндээ бол. Зүгээр энэ талхыг ард түмэн л үнэлдэг байхгүй юу. Би бол тэгж л ойлгодог. Цагааны Цэгмидийн хүүхэд гэдгээрээ шагнал аваагүй, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Төмөрбаатарын дүү гэдгээрээ шагнал аваагүй гэж би боддог. Би өөрийн гэсэн ертөнцтэй, би өөрийн гэсэн үзэл бодолтой, гэр бүлтэй, амьдралтай. Яг үндсэндээ намайг дэвээд байж байхад би унагачихвийдээ л гэж харж байсан болохоос намайг тэгнэ гэж ерөөсөө бодоогүй. Яг үндсэндээ Гавьяат Жүжигчин гэдэг тэр алдар, хэргэм цол яг ингэж л ирэх ёстой байх даа гэж би бодсон. Би заримдаа ард түмний хүүхэд юм байна гээд аймар омогших юм. Заримдаа болохоор чи энэний хариуд юу хийх вэ? гээд бодол орж ирээд байх юм. Яг үнэндээ би чулуу өшиглөж яваад л жүжигчин болчихсон ш д. Би жүжигчин болъё гэж ерөөсөө бодоогүй. Манай ах л шалгалт өгөөд үз дээ гэсэн, тэгээд шалгалтанд ороод би тэнцсэн. Тэгээд энэ ажлыг хийгээд л эхэлсэн” хэмээн дурсан ярьжээ.

Ц.Төмөрхуяг зурган илэрцүүд

Ц.Төмөрхуяг зурган илэрцүүд

Ц.Төмөрхуяг зурган илэрцүүд

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.