Дэлхийд хичнээн цөмийн зэвсэг байгаа вэ?

Дэлхийн улс орнууд хичнээн хэмжээний цөмийн цэнэгт хушуутайг бид танилцуулж байна.

1. Орос улс 6800 цөмийн цэнэгт хушуутай бөгөөд үүнээс 1710 нь байлдааны бүрэн бэлэн байдалд байрладаг байна.

 

2. АНУ 6600 цөмийн цэнэгт хушуутай бөгөөд эдгээрээс 1650 нь байлдааны бэлэн байдалд байдаг аж.

 

3. Франц улс ойролцоогоор 300 цөмийн цэнэгт хушуутай. Үүнээс нь 280 орчим нь байлдааны бэлэн байдалд байдаг.

 

4. Хятад улс стратегийн болон тактикийн 270 орчим цэнэгт хушуутай бөгөөд гэхдээ эдгээр нь байлдааны бэлэн байдалд байдаггүй гэнэ.

 

5. Их Британи 215 цөмийн цэнэг хушуутай.

 

6. Пакистан улсыг 130-140 цөмийн цэнэгт хушуутай гэж үздэг бөгөөд эдгээр нь байлдааны бэлэн байдалд байдаггүй аж.Харин тус орны өмнөд нутгийн агуулахуудад хадгалагддаг байна.

 

7. Энэтхэгт 120-130 цөмийн цэнэгт хушуу байдаг бөгөөд эдгээр нь байлдааны бэлэн биш байдалд хадгалагддаг байна.

 

8. Израил улс 80 цэнэгт хушуутай бөгөөд эдгээр нь байлдааны бэлэн биш байдалд байдаг.Тус оронд ойролцоогоор 100-200 цэнэгт хушуу хийхэд хангалттай плутони үйлдвэрлэсэн гэж үздэг.

 

9. Умард Солонгос цөмийн хэд хэдэн туршилт хийсэн юм. Мэдээ баримтаас үзвэл, тус орон 10-20 цэнэгт хушуу үйлдвэрлэсэн гэх боловч, эдгээрийн оператив статус тодорхойгүй байгааг шинжээчид тэмдэглэдэгбайна.

 

С.Инда

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.