АРХИНЫ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД 431 ИРГЭНИЙГ ХАМРУУЛЖЭЭ

p1c8cr2o2t11i31c90aia1vl16ag3

Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-ын мэдээгээр эхний улирлын байдлаар  улсын хэмжээнд 2017 онд 32 259 гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Үүний 12.4 хувь нь буюу 4012 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Тэр дундаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ саатуулагдсан иргэдийн 6.3 хувь нь эмэгтэйчүүд, 0.3 хувь нь өсвөр насныхан байгааг албаныхан хэллээ.
Тиймээс архидан согтуурах явдлыг бууруулах үүднээс Цагдаагийн ерөнхий газар олон ажил өрнүүлж буй аж. Тухайлбал Цагдаагийн байгууллагын санаачлагаар  архи хэтрүүлэн хэрэглэгч 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулсан байна.
Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсийн судалгаанаас үзэхэд 2017 онд 356 хүн архины хордлогоор нас баржээ. Энэ нь өмнөх оноос 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ж.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.