Ерөнхийлөгч өө, та хэтэрхий сулбагар байна

5aa73301368f32.82327407Монгол Улсын жирийн нэгэн иргэн Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан захидлаа цахим хуудаснаа үлдээжээ. Тэрбээр захидлаа шууд Төрийн ордон руу илгээгээгүй шалтгаанаа уг үгийг илүү олон хүн уншаасай гэж хүссэнийх хэмээн тайлбарласан байна.

Уг захидалд:

-Манай 5 дахь Ерөнхийлөгч хэтэрхий хүлцэнгүйн дээр маш тодорхой бус өөх ч биш булчирхай ч биш хэт үлбэгэр сулбагар байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар авилгалтай эрс шийдэмгий тэмцэнэ, хамгийн түрүүнд авилгалчидтай хийх тэмцэлд ханцуй шамлан орно гэдэг үгийг Монгол улсаа нар зөв тойрч очсон газар бүртэй ам тангараг өгч явсан юм.

Ерөнхийлөгч болоод жил тойрох гэж байхад авилгалтай тэмцсэнгүй!!! Хийсэн ажил нь дахиад Монгол улсаа нар зөв тойроод ирлээ. Эхэндээ гайхаж байлаа. Дөнгөж саяхан Монголоо нар зөв тойрч Ерөнхийлөгч болчихоод хийх ажилгүйдээ дахин дахин тойроогүй байлгүй дээ гэж. Сүүлдээ бодлоо. Томоохон шинэчлэлийг хийхийн тулд сууриа бат найдвартай тавих гэж энэ олон тулгамдсан бүх ажилаа хойш нь тавьж маш ихээр ач холбогдол өгч дахин дахин ард түмнийхээ санаа бодлыг сонсоод яваа юм байх гэж горьдлого тээж үзлээ.

Харин улс орноо тойрч ирээд хэсэг хугацаа өнгөрсөн ч бүр нам гүм боллоо. Дээрээс нь зарим зөвлөхүүд нь Ерөнхийлөгчид эрх мэдэл дутагдаад бараг л ганцаардаж байна гэж яриад яваа сонсогдох боллоо. Миний хувьд энийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ард нийтээрэй дэмжээд байхад яагаад Ерөнхийлөгч ганцаардана гэж? Энэ асуултыг тавимаар байна. Ард түмний дэмжлэгээс илүү хүч гэж дэлхийн ямар ч улс оронд байдаггүй гэж улс төрчид ярьдаг. Монгол ялна гэдэг уриан дор нэгдсэн ард түмэн нотолж таныг ялуулж Ерөнхийлөгч болгосон. Ард түмэн хүчтэй гэдэгээ харуулсан. Дургүйд хүчгүй гэгчээр юм болоогүй л юм бол ард чинь ард түмэн байна, цэрэг арми байна.

Харин тийм байхад ганцаардлаа гэдэг ойлголт нийгэмд өгөх гэж оролдоод байвал нэгт ард түмнээ доромжилж байна. Хоёрт нийгэмд ийм ойлголт төрүүлж харуйцлагаас цэвэрхэн мултарах гэж байна гэж шууд ойлгоно. Гуравт хамаг олны итгэл, сэтгэл, горьдлого найдварыг нь тээчихээд өөх ч биш булчирхай ч биш байсаар энэ хүнд хэцүү цагт улс орноо урвагчдад самаруулах боломж энэ байдлаараа цаашид олгосоор байх юм бол хатуухан хэлэхэд энэ чинь өөрөө ямар ч эргэлзээгүй урвалт юм шүү!!!

5 дахь Ерөнхийлөгчид итгэл алдарах бодит үндэслэл нэлээдгүй байна. Өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд байдаг АТГ, Улсын Ерөнхий Прокурорыг Элбэгдоржын томилгооны хүнээс салгаж өөрийхөө хүнийг томилохгүй байгаад чинь эргэлзэх сэтгэл аль эртнээс төрж эхэлсэн. Жишээ нь АТГ-ын даргыг ард түмэн авилгалтай тэмцэх биш хамгаалаад байна. АТГ-ын даргыг халаад солиод өг гэж их багагүй ард нийтээрэй эсэргүүцсээр байтал АТГ-ыг шахаж ажиллуулж байгаа гэж хэлээд байгаа чинь таалагдахгүй байна. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэгчээр үүрэгт ажилаа өгчихсөн Элбэгдоржын тавиасаар хууль хяналтынхаа байгууллагыг удирдуулсан хэвээр сольж чадахгүй чавганцын хэрүүл хийж ард түмэндээ хов зөөх аятай, өөрийгөө өрөвдүүлэх аястай юм яриад явааг чинь хараад урам хугарч байна. Элбэгдоржын босгосон шударга бусын хонгилыг Элбэгдоржын гар хөл хамгаална уу гэхээс устгахгүй гэдгийг та мэдэж байгаа долоон буудлын Должин эмээ ч мэдэж байгаа. Тэр ГОК-ын асуудлаар, Дубайн гэрээ гэгчийн талаар байр сууриач илэрхийлэхгүй байгаа чинь л наад захын өөрт чинь итгэхгүй байх үндэслэл шүү! Оффшорчдод 49 хоногийн хугацаа өглөө гэсэн хаана байна? Тэрнээс чинь хойш хичнээн 49 хоног өнгөрөв.

Онц байдал зарлаж засаг төрөө эмх цэгцэнд оруулах нөхцөл байдад манай Монгол улсад аль эрт үүсчихээд байгааг бид бүгд мэдэж байгаа. Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүнээ!!! Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагчаа!!!

Элбэгдорж ямар байсан бэ? Өөрийнхөө мэдлийн хүрээнд байдаг АТГ, УЕП битгий хэл өрөөлийн мэдэлд байдаг цагдаа, тагнуул, шүүх засаглал гээд хууль хүчний байгууллагуудыг томилж бараг л Ерөнхийлөгчийн засаглал тогтоочихсон аятай эрх баригчдыг хүртэл айлгаж байсан бээз. Даанч энэ их эрх мэдлээ Монголын эсрэг хайр найргүй ашигласан болохоос биш. Гэтэл Ерөнхийлөгч та өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд байдаг ганц хоёр агентлагийн даргыг сольж чадахгүй гоншигнож яваа хүн МАНАН гэдэг мафитай тэмцэж чадах уу? гэж асуумаар байна.

Манай Ерөнхийлөгчийн хөдөлмөр ч зан илүү ч , булчин нь лаг ч ,үзэл баримтлал нь мундагч хүлцэнгүй сул дорой шийдэмгий бус сулбагар зан нь давамгайлаад байгаа мэт байдал нууцгүй хэлэхэд төрөөд эхлэлээ. Уучлаарай би буруу бодсон байж болох ч яалт ч үгүй тэгж харагдаад байна. Шийдэмгий бус сулбагар зан бол удирдагч хүнд байж болохгүй чанар юм. Таныг сонсож байгаа. Өглөө бүхэн фитнестээ явж маш хүндээр баргийн аавын хүүгийн даахааргүй хүнд бэлтгэлийг хийсээр байгааг чинь сонсож л байна. Ерөнхийлөгчдөө хандаж хэлэхэд танд булчин биш зориг л дутагдаад байх шиг байна даа гэж хэлмээр байна.

Харин одоо эрхэм Ерөнхийлөгч таниас ам тангарагаа биелүүлж авилгалчидтай, дотоодынхоо дайснуудтай нэн даруй зоригтой шийдэмгий тэмцэлийг эхлүүлэхийг шаардаж байна!!! Энэ улс оронд чинь эгэл жирийн иргэдэд чинь амьдарахад битгий хэл амьсгалахад хүртэл бэрх болж ямар сайндаа гадагшаагах боол хийхийн тулд хонон өнжин очёрлож байна. Дэлхийн шившиг болж төр засаг, ард түмэнгүй өрөнд баригдаж өвчинд идэгдээд дуусах нь байна. Болохгүй бүхнийг тоочих ч шаардлага алга. Тоочих юм бол угаасаа дуусахгүй яриа болно. Угаасаа танд бүр мэдээлэл нь байгаа. Тийм учираас шаардаж байна. Зориг хүрэхгүй бол ухаан хүрэхгүй гэж.

Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгч та энэ янзаараа ард түмэнд хоосон горьдлого төрүүлсээр, дотоодын дайснуудыг, урвагч хулгайчуудыг давараасаар байх юм бол бид таниас нүүр буруулна гэдгээ шулуухан хэлье. Дахиж бухын доодлыг харж үнэг турж үхэхийн үлгэр болмооргүй байна. Харин төрийн тэргүүний дэмжигчид бид ЗГ-ын тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжих болно шүү гэж хэлье. Ард түмний итгэлийг нэг л алдвал Ерөнхийлөгч гэх нэрнээс цаашгүй амьтан болж түүхийн хойморьт биш хог дээр хаягдана шүү!!! Ард түмэн хүчтэйг дагдаг болохоос биш өрөвдөлтөй амьтаныг дагдаггүй юм шүү. Ер нь бол урам хугараас илүү уур минь хүрч байна.

Хэрвээ ард түмнээ удирдан чиглүүлж авилгалчидтай зоригтой шийдэмгий тэмцэл эхлүүлж чадах аваас ард түмэн чинь Төрийнхөө тэргүүнийг ямар ч эргэлзээгүй дагаж Монголоо ялуулахын төлөө хүчин зүтгэхэд бэлэн байна. Түүхэн гавяа байгуулах ховорхон тохиох баргийн аавын хүүд хүсээд ч олдохгүй алтан боломж таны гарт байгаа шүү!!!

Erennews.mn


URL:

Нэр: зочин Огноо: 13 March 2018

эндээс өөр газар тавиасай хүмүүс уншиг яаг үнэн

Нэр: Anonymous Огноо: 14 March 2018

Юу ч гэхэв Зикагаар толгойгоо удирдуулахаар

Нэр: Зочин Огноо: 18 March 2018

Ажлын амжилт

Нэр: bombs Огноо: 28 February 2019

Thank you

bath

Сэтгэгдэл бичих