Н.Цэрэнбат сайд та балагтай тушаалаа эргэн хар!!!

TserenbatБОАЖ-ын сайдын А/370 тоот тушаалтай холбоотой олон хууль бус үйл ажиллагаа, зөрчил гарах болсныг бид өмнө нь дуулгаж байсан билээ. Агнуурын бүс нутаггүй юмуу нөөцгүй, эсвэл зөрчилтэй сум, Агнуурын бүс нутгуудад 2-3 угалз агнуулхаар тушаасан мөртлөө элбэг нөөцтэй, зохих журмын дагуу ажиллаж байгаа сум, Агнуурын бүс нутагтай газруудыг хувиарт огт оруулаагүй  байна.

Угалз, аргалийн нөөц  элбэг гэж тооцогддог Ховд аймгийн Зэрэг , Ховд сум, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумуудад огт хувиарлаагүй, аргалийн нөөц элбэгтэй Ховд аймгийн Мөст, Цэцэг, Буянт сумуудад тус бүр нэг угалз тавьсан байх жишээтэй. Хамгийн хачирхалтай нь 2018 онд агнуурын нөөцгүй юмуу шинээр ан нутагшиж эхлэж байгаа Говь-Алтай аймгийн Тонхил, Баян-Өлгий аймгийн Алтай, Бугат сум, Хэнтий аймгийн Баянхутаг сум тус бүрт 2 угалз агнуулах тушаал гаргажээ.

БОАЖ-ны сайдын А/370 тушаалтай холбогдуулж Ховд аймгийн Цэцэг, Мөст, Ховд, Ховд сумын ИТХ-н тэргүүлэгчдийн  тогтоол, Зэрэг сумын Засаг даргийн албан тоот, Зэрэг сумын ИТХ-н тэргүүлэгчдийн  тогтоол, Өмнөговь аймгийн Манлай сумын Засаг даргын албан тоотуудаар зөрчил, гомдол ирсэн байна. Үүний дагуу зохих хууль тогтоомжийн дагуу ажиллаж байсан Ховд аймгийн Ховд, Зэрэг, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Улаанхус, Буянт сумуудад агнуурын нөөцийг харгалзан үзэж тодорхой тооны угалз хувиарлах, нарийвчилсан агнуур зохион байгуулалт болон агнуурын менежментийн төлөвлөгөөг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлээгүй Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ахуунт, Булган сумын  Улаагчин, Алтай сумын Халуун бордис агнуурын бүс нутагт хуваарилсан 5 толгой угалзын хувиарийг цуцлах зэрэг олон асуудлыг нэн даруй цэгцлэх хэрэгтэй байна. Тиймээс БОАЖ-ын сайд та А/370 тоот тушаалаа нэн даруй эргэн харж, хууль зөрсөн этгээдүүдтэй хариуцлага тооцон, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан аж ахуйн нэгж, иргэдийн гомдол саналд хариу өгөх хэрэгтэй байна.

Ardchilal.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.