ЖОЛООНЫ АРД МЕССЕЖ БИЧИХЭД 2-3 СЕКУНД АНХААРАЛ АЛДАЖ, 48 МЕТР ЗАМЫГ ХАРАЛГҮЙ ТУУЛДАГ

139923Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 435 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд ослын улмаас нийслэлд 11 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Амралтын өдрүүдэд орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй болно.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаан осол, мөргөлдөх хэлбэрээр 11, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн хоёр, онхолдох хэлбэрээр нэг осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа бөгөөд өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад харьцангуй тайван, осол хэргийн дуудлага мэдээлэл бага бүртгэгдсэн байна.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 3700 гаруй зөрчил илрүүлсэн бөгөөд үүнээс 93 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

Хөдөлгөөнд оролцогчид тэр дундаа жолооч нарын гаргаж байгаа зөрчлийн дийлэнх хувь нь хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас хэрэглэх, гэрэл дохио зөрчих зөрчил эзэлж байна. 60 км/цагийн хурдтай яваа тээврийн хэрэгслийн жолооч 1 секунд анхаарал алдахад 32 метр замыг харалгүй туулдаг бөгөөд жолооны ард мессеж бичихэд жолооч 2-3 секундын анхаарал алдаж 48 метр замыг харалгүй туулдаг байна. Иймд жолооч та өөрийнхөө болоод бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.