Хятадын өрийн занганд орсон НАЙМАН улсын тоонд МОНГОЛ багтжээ

662435157adfa7caaa6521Америкийн “www.visitsrilanka.com” сайтад энэ сарын 7-нд “Хятадын өрийн занганд орж буй найман улс” гэх нийтлэл нийтлэгджээ. Дээр дурьдсан найман улсын тоонд Монгол Улс багтсан байна. Энэхүү нийтлэлийг сонирхуулж байна.

Шри Ланк улс өнгөрсөн онд БНХАУ-д  нэг тэрбум орчим ам.долларын өртэй байсан бөгөөд уг өрөө хугацаандаа төлж чадаагүй учир тус улсын усан боомт Бээжингийн эзэмшлийн компанийн эзэмшлийнх болсон байна.

Мөн Африк дахь АНУ-ын цэргийн гол бааз байрлах Жибоути улс Хятадаас зээлсэн өрийнхөө улмаас тус улсад усан боомтоо алджээ. Хятадын үйлдэлд  АНУ-ын эрх баригчид сэтгэл дундуур байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ сарын 6-нд “Бээжингийн эрх баригчид бусад орнуудтай ил тод бус гэрээ байгуулж, өөрийнхөө хүрээг нэмэхийн тулд мөнгө хүүлэх зорилготой зээл олгож байна. Эдгээр орнууд хээль хахууль болон авлигатай гэрээ байгуулж, улмаар өөрийн гэсэн зүйлээ алдахад хүрч байна. Хятад зээл нэрээр улс орнуудын тусгаар байдалд аюул учруулж, хөгжил дэвшлийг нь үгүйсгэсэн үйл ажиллагаа явуулж байна” хэмээн хатуухан мэдэгдлээ.

Тиллерсон “Бээжин хөрөнгө оруулалт Африкийн дэд бүтцийн цоорхойг арилгах боломжтой ч арга барил нь өрийг улам нэмэгдүүлж байна” гэж хэлэв.

Хятадын дээрх арга барилыг олон улсад “Өрийн урхинд оруулах дипломат ажиллагаа”хэмээн нэрийддэг.  Тэд эхлээд бага зардалтай дэд бүтцийн зээл санал болгодог. Дараа нь зээл авсан орнууд нь зээлийн хүүгээ төлж чадахуйц хангалттай ашиг олж чадахгүй бол зээл авахын өмнөх зах зээл дээрээ эргэн очих боломжгүй болдог байна.

Хятад улс өөрсдийн санаачилсан “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэлхийн худалдаа болон хөгжиж буй улс орнуудын тэргүүлэгч болж, дэлхийн зам тээвэр, дэд бүтцэд хөрөнгө оруулах сонирхолтойгоор аль аль тал нь ашиг олох санаачлага хэмээн тодорхойлжээ.

“Дэлхийн хөгжлийн төлөө” судалгааны төрийн бус байгууллага Хятад улсын “Нэг бүс нэг зам” санаачлагад нэгдэн оролцож буй улсуудын өрийн талаарх судалгаа гаргажээ. Тус байгууллага Хятадын өрийн урхинд орох магадлалтай найман улсыг онцолсон аж. Африкийн Жибоути улс, Киргизстан улс, Лаос улс, Мальдив улс, Монгол Улс, Монтенегро Улс, Пакистан улс, Тажикистан улс Хятадаас зээлээ төлж чадахгүй болж улмаар эрсдэлтэй нүүр тулах эрсдэлтэй гэв.

Энэхүү судалгааг гаргасан судлаачид “дээрх орнууд Хятадаас мөнгө зээлэхээс өмнө сайтар судалгаа явуулж, өрийн өсөлт, ирээдүйд гарах үр дүнгийн талаар мэдээ материал цуглуулах шаардлагатай” гэж зөвлөжээ. Сайтар төлөвлөж хөдлөх нь ирээдүйд гарах эрсдлээс хамгаална.

Өр  тухайн улсын цаашдын хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа гаргаагүй ч уг улсуудын цаашдын хөгжлийг саармагжуулж, өрийн улмаас эдийн засгийн хямрал үүсч болзошгүй талаар анхааруулжээ.

Өнгөрсөн хугацаанд Хятад улс гол зээлдэгчээрээ ядуу буурай орнуудыг сонгож, тэднийг өмнө нь бэлдсэн “урхи”-ндаа оруулж байна. Тэд зээлдэгчдэд санаанд оромгүй санал тавьж, хэрвээ өрөө хугацаандаа төлж чадахааргүй болбол газар нутгийнхаа өчүүхэн хэсгийг өөрт нь өгөхийг тулган шаарддаг.

Хятад улс улс орнуудын өрийг илүү тэгш хуваарилахын тулд хөрөнгө оруулалтын хөтөлбөртөө бусад улс орнуудыг илүү хамруулж, илүү хатуу стандартуудыг мөрдлөгө болгож, улс орнуудын эдийн засагт тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж илүү ил тод ажиллах хэрэгтэй хэмээн олон улс зөвлөдөг.

Балба, Пакистан улс өнгөрсөн онд Хятадаас их хэмжээний хөрөнгө оруулалт авсан билээ.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих