С.Баярыг АТГ арав гаруй цаг байцаажээ

18646

Ерөнхий сайд асан Санжийн Баяр Монголд  ирээд арав гаруй хонож байгаа.

 аж. Түүнийг уржигдар /2018.03.12/ АТГ-аас дуудаж арав гаруй цаг байцаажээ. Ингэхдээ “Жаст” болон Оюутолгойн гэрээ, офшор данстай холбоотой асуудлаар ийнхүү дуудаж байцаасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Мөн “Жаст”-ын Ш.Батхүүг АТГ хоёр хоногийн өмнө баривчилсан юм.

С.САРУУЛ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.