Цөмийн хатан хаан уу, чимээгүйн содон дүр үү

39b5de75a3f4b4795eca04b59ffd4b6eУИХ-ын намрын чуулганы хаалтын үеэр үг хэлсэндээ бахархаж суугаа эрхэм гишүүнийг А.Ундраа хэмээнэ. “Миний бие намрын чуулганы хаалтын үеэр үг хэллээ” хэмээн өөрийн зургийн хамт цахим орчинд цацсан нь олон нийтэд таалагдсангүй. Үг хэлсэн нь их ажил амжуулсны шинж үү гэх байдлаар түүнийг элдэвлэн эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлэв.

Гэхдээ энэ бол түүний хувьд үнэхээрийн “том” амжилт юм. Учир нь А.Ундраа парламентын босго алхсанаасаа хойш үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн нь ёстой л энэ байх. Өнгөрөгч намрын чуулган гэхэд 34 хуралдаж, О.Баасанхүү гишүүн 74 удаа үг хэлж, 289 минут зарцуулсан байхад эрхэм түшээ ганц удаа таван минутын үг хэлсэн албан бүртгэлтэй. Тэр нь өнөөх онгирон жиргэсэн ганц нь байх. Түүнээс биш хөөрхий минь үнэндээ асуулт ч тавьж үзээгүй онгон дагшин бүсгүй гишүүн юм шүү дээ. Тиймээс үг хэлсэн явдал нь өөрийнхөө хувьд бахархалт зүйл байхаас яахав.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан ч төлбөрөө төлөөгүй 393 иргэний нэрс дунд эрхэм гишүүний нэр ч ёс юм шиг дагалдана. Тодруулбал, жагсаалтын 36-д УИХ-ын гишүүн А.Ундраагийн нэр зурайх бөгөөд 1998 онд Хойд Каролайнагийн Их сургуулийн цөмийн физик атомын мэргэжлээр сурсан хэмээн Боловсролын зээлийн сангийн бүртгэлд хадагджээ. Тэрбээр АНУ-ын Хойд Каролинагийн улсын их сургуульд физикийн ухааны докторын зэргийг хамгаалж байсан. Докторын зэрэг хамгаалахынхаа өмнө сургалтын төрийн сангийн зээлээр сурч байжээ. Тэрбээр гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийн анхны төгсөгчийн нэг, МУИС-т физикч мэргэжил эзэмшсэн. 1996 онд Итали улсад Физикийн дээд энергийн олон улсын төвд нэг жилийн дипломын ажил хийсэн. 1998-2002 оны хооронд Америкийн Каролина мужийн Ралэйн их сургуульд докторын зэрэг хамгаалж байсан намтартай.

Улс төр болон төрийн албанд 2008 оноос эхлэн орж ажилласан. Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч байсныхаа дараа сайд Г.Занданшатарын зөвлөх болж дэвшсэн байдаг. Энэ үед түүний нэр Японы болон дэлхийн хэвлэлээр цөмийн хог хаягдал булах байгууламжийн асуудалтай холбогдон тарж, А.Ундраа гэж хэн бэ хэмээн олон нийтэд зүслэгдэж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Монголд цөмийн хаягдал булшлах тухай мэдээлэл Японы “Майничи” сонинд гарч, шуугихтай зэрэгцэн АНУ-ын Стэнфордын их сургуульд багшилж байсан цөмийн физикийн доктор А.Ундраа гэдэг бүсгүй гэнэтхэн л Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэсэн албанд томилогдсон нь олны анхаарлыг татсан. Тиймдээ ч тухайн үеийн Гадаад хэргийн сайд Г.Занданшатарын шууд бус томилгоо, халаа сэлгээний улмаас хэргийн эзнээр А.Ундрааг тодруулж, тэрбээр “Би өөр ажилд очихоор болсон тул энэ ажлаасаа гарч байна” хэмээн хэвлэлээр мэдэгдэл хийж байлаа. Гэвч удалгүй түүнийг УИХ-ын даргын зөвлөхийн албанд очих тухай яриа чих дэлссэн боловч мань хүн Эрдэс баялаг эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн юм. Эцэст нь халдашгүй дархан эрхтэй төрийн түшээ болж Төрийн ордонд морилсон нь энэ. Өнөөгийн УИХ-ын гишүүн А.Ундрааг “Онги гол”-ын Ч.Мөнхбаяр “Цөмийн хатан хаан” хэмээн нэрлэж байлаа.

Жилдээ 50 сая төгрөгийн орлоготой А.Ундраа УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Монгол Улсад “МонАме” хэмээх шинжлэх ухааны төв байгуулан, захирлаар ажиллаж байсан юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг

Нийгмийн шуудан сониноос


URL:

Нэр: Boring Blog Cornfield Огноо: 7 April 2018

Ice cream sure sounds good right about now.

https://www.funblog.site/check-out-these-cornfields/

Нэр: Old Wine Lovers Огноо: 8 April 2018
Нэр: kyrie 4 Огноо: 13 April 2018

For Jordan and gregg popovich comments James never hit back, but just yesterday in the knight’s basketball stadium set aside a James training video, far look like illusions emerged both Owen, a carefully look just know is James
kyrie 4 http://gul.ly/smkwz

Нэр: kyrie 4 Огноо: 13 April 2018

Layup is a very basic basketball skills maybe everyone layup but there is a way of layup is not everyone that is wrong step layup.
kyrie 4 http://urlr.be/short/kyrie4

Нэр: kyrie 4 Огноо: 13 April 2018

Recently, the Fansided to knight main rotation player in the first two rounds of the playoffs, the performance of the Owen only C +, love there is only a B.
kyrie 4 https://vtu.cc/kyrie4

Нэр: kyrie 4 Огноо: 13 April 2018

Yesterday, the wall on the right side 45 live a miserable life in the three points must win.The shooting location is Owen puts up the location of the many times.Today was asked Owen saw wall dead there is what feeling
kyrie 4 https://42.herber.pl/kyrie4

Нэр: Blogger Listening to Music Огноо: 13 April 2018
Нэр: Thank you for visiting Огноо: 14 April 2018

Don’t forget the grilled onions!

https://www.funblog.site/thank-you-for-visiting/

Нэр: Much Needed Vacation Огноо: 14 April 2018

Way to go Edward. This blog is amazing!

https://www.funblog.site/she-earned-this-vacation/

Нэр: Old People Getting Drunk Огноо: 14 April 2018
Нэр: Popcorn Огноо: 15 April 2018
Нэр: Messy People Eating Snacks Огноо: 15 April 2018

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.