УХРАГЧ ҮНДЭСТЭН

18653

-
1990 оноос хойш бидний дээдэлдэг бүх зүйл “их түүх” болсон. Чингис хаан, Нууц товчоо, Хуучин бичиг, ёс, заншил уламжлалууд, Чингисийн зарчмууд, аравтын систем…
-
Зурагтаар гардаг нэвтрүүлгүүдийн бараг 70 хувь нь үндэсний дээл хувцастай нөхөд. Ярьдаг зүйл нь ёс уламжлал. Компаниудын реклам нь бас тэр. Заншлаа дээдлэгч Юнител, уламжлалаа хадгалагч Мобиком.
-
Сая тэр Бурхан халдунд гарч хонодог их аварга Алтантүрүүдээ хэлж байгаа үгийг сонс. Наад муухай Европ хувцсаа тайлаад энэ дах өмс.Бүгдээрээ ууланд гарч амьдрах гээд байгаа юм уу, хаашаа юм бэ?
-
Тэгэх гээд байгаа бол утаанд хордлоо гэж орилох хэрэг бидэнд юу байна? Бүгдээрээ нэг нэг чонон дах олж аваад ууланд очицгоо.
-
Болж байсан бичгээ босоо гэгчтэй хольж нугаслаад бичиг үсэггүйчүүдийн орон болсон. Баахан хуучин машин унаж 850 гаруй жилийн өмнөх түүхээ ярьж ханхалздаг улс болсон.
Италичууд эртний түүхэнд нэр нь үлдсэн хаадынхаа зарчмаар улсаа удирдахгүй байх шиг байгаа юм. Ромул, Рим гэж хоёр чонынхоо тухай домгоор толгойтой бүхнийг өвчлүүлж гүйхгүй байх шиг байгаа юм.
-
Юу гэх гээд байна вэ гэвэл түүх түүхээрээ, өнөөдөр өнөөдрөөрөө гэх гэсэн юм.
-
Бидний Нууц товчоонд шинэ юм байхгүй. Өнөөгийн ертөнцөд төр улсыг удирдах талаарх онол бол тэнд бүр байхгүй. Өнөөгийн дэлхий ертөнцөд нууц товчоогоор төрөө удирдаж байгаа улс нэг ч байхгүй.
-
Монголчууд террористуудыг устгасан анхны улс л гэнэ. Үүнийг бичиж суухдаа олж харсан гарчиг. Базарваань гэж. Номын худалдаанд хаадын тухай номнууд хамгийн их эрэлттэй. Соц үед Манжийн эсрэг бидний тэмцлийг харуулсан Зүрхний хилэн, Манан будан гэж хоёр ланжгар зохиол байв. Өнөөдөр хаад, хатдын тухай ном зохиох хүн бүр их болж. Хаадын сан, хаадын тухай цувралууд бий болж.
Сэнтий түшсэн хатад, Самар хатан, Хубилай хаан, Мөнх хаан… гээд номны нэрс цааш үргэлжлэх юм.

Аав ээж минь хэдий үнэтэй ч оршуулсан газраас нь холдохгүй суугаад байвал би яах вэ? Урагшлахгүй. Улмаар оршуулгын газрын хөшөө чулуу шиг хөдөлдөггүй зүйл болж таарна.
Бид улсаараа бараг тийм болох гээд байна.

Надад манай улсад байгаа уншихаас залхуурдаггүй цөөхөн хэсэг болон төрийн эрх мэдэл рүү улайран дайрдаг тэр хэдийн бараг 80 хувь нь өнөө л нэг улиг болсон, нийт олныг төөрөгдүүлдэг буруу номлол онолоор толгой доторх үл мэдэхийнхээ цоорхойг бөглөсөн яваа ажиглагддаг.
Энэ байдал нь бидний улсын эрүүл ухаанаар урагшлах магадлалыг урвуу хамаарлаар 80 хувь уруудуулчихаж байна.
-
Манай иргэд болон эрх баригчдын уншсан зүйлсийн дата баазад үндэстнээ 13-р зуун руу ухраах онол номлол л дүүрэн чихээстэй бий харагдаад байгаа юм.
Ихэнх нь л нэг морин хуураар жавар үргээсэн, нууц товчоог баринтаглаж залсан, есөн өрлөг, их хаадын гүн “мэдлэг”-тэй, хуучин бичиг магтсан улс.
-
Гэтэл дэлхий ертөнц гэж маш том зүйл байна, бидний жалганаас гадна ухаантан зөндөө төрж. Зуун бүрт суутан төрж байж.
-
Хөгжөөд байгаа улс орнууд тийм ухаантнуудын бүтээл туурвил онол номлолыг уншиж судалж хөгжөөд байна. Бид ч тэгэхгүй бол зөв урагшлахгүй нь.
-
Бид ухрах араандаа ороод удлаа. Сонсож аархахад гоё мансуурлаасаа хурдан салахгүй бол цаашид улам л муудах гээд байна.
-
БИДНИЙ ОЮУНЫ ЕРТӨНЦӨД ЗӨВ БӨГӨӨД ШИНЭ МЭДЛЭГ МАШ БАГА ОРЖ ИРЖ БАЙНА.
-
2017-02-27

Эх сурвалж: Badam Purev


URL:

Нэр: Big Cornfields Огноо: 7 April 2018

Do you like to smell the breath of someone who just ate garlic?

https://www.funblog.site/check-out-these-cornfields/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.