Багш нар олон түмний хийгээд төр, засгийн хайр энхийрлэлд бялуурчээ

18666

Нэг зүйлийг ойлгосонгүй. Өөрсдийн идэж уусан, хувийн хэрэглээнд зээлсэн мөнгөө төрөөр төлүүлэх гэж байгаа багш нар баяртай нь аргагүй пост бичиж, дор нь мэргэжил нэгтнүүд нь алга ташин шаагилджээ. Ичээсэй тэд. Тэд л бага цалинтай, өр зээлэндээ баригдаж, ачаалалтай ажиллаад байгаа бололтой. Цалингаа голж, дураа хүрвэл ажил хаяна, одоо бүр хувийн хэрэглээнд зээлж авсан мөнгөө төрөөр төлүүлж эрхэлдэг болжээ тэд. Аавын хүүхдүүд адилхан л амьдрах гэж зүтгэж яваа. Цалин мөнгөн бага, өр зээл ярьвал хаа хаана л ярих байх. Ахмадууд ихэнх нь тэтгэвэрийн зээлтэй юм л гомдлохгүй байна. За тэгээд өр зээлгүй төр, хувийн хэвшлийнхэн цөөхөн биз.

Багш нарын хувьд үндсэн цалин дээрээ сурагчийн дэвтэр зассаны мөнгө, анги даасных гээд нэмэгдэл сул шахуу орж ирэх орлого бишгүй. Мөн ажиллах орчин цэвэр, боломжийн, цаг нартай. Зуны гурван сар амарчихна, өвлийн улирлын амралтуудаар мөн хэд хоног амарна. Ээлжээр хичээл ордог багш нар нь мануусаасаа илүү зав чөлөөтэй. Өглөө нь “унтаж байна үдээс хойш хичээлтэй” гэх багш нарыг бишгүй олон танина. Ялангуяа бага ангийн багш нар өдөр хичээллээд орой 6, 7 цагаас хэтрэхгүй хүүхдүүдээ тараасан байх ёстой. Гэтэл баяр ёслол ямар ч үед хүний амь нас, аюулгүй байдлын төлөө ажиллаж байдаг хэрнээ, багш нартай дүйцэхүйц цалинтай эмч, цагдаа нар цалингаа нэмүүлнэ, өр зээлээ төрөөр төлүүлнэ гэж гонгинохгүй л байна. Ганц багш нар төрийн өмнөөс ажиллаад байгаа бололтой.

Уг нь хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө оюун бодлоо бэлчээн суух багшийн талаарх иргэдийн хүндлэл их. Гэхдээ тэдний амиа бодсон авир бидний хүндлэлд “ахдаа юу даа” гэж бодогдоход хүрэх шиг. Үнэнийг хэлэхэд багш нар олон түмний хийгээд төр, засгийн хайр энхийрлэлд бялуурчээ.

Төгсгөлд нь хэлэхэд нийгмийг гэгээрүүлж явах, хүмүүний оюун бодлыг цэлмээх багш нар минь мэргэн оюундаа болгоож үзэж, жаахан наанатай цаанатай, авах гээхийн ухаанаар хандаарай.


URL:

Нэр: Jargal Огноо: 14 March 2018

Тэнэг багш нар.Сүүлийн үед
муу сурдгууд нь багш болдог юм блээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.