Дундаж давхарга нимгэрсээр

222934-14032018-1521000018-2137060542-Untitled-2Цэнхэр гарагийн аль ч улсаас амьжиргааны нэмэх, хасах хоёр туйлыг харж болно. Агуу мөрөөдлийн орон Америкт ядуус олноороо байхад дорой буурай Африкийн орнуудад ч тэрбумтнууд хэд бол хэдээрээ бий.

Гэхдээ баян, ядуу хүмүүсийн тоогоор бус дундаж орлоготой хүмүүсийнх нь хэмжээ илэрхийллээр нь тухайн улсын хөгжлийн хэмждэг. Амьжиргааны дээд, доод хязгаарын жийрэг болсон дундаж давхарга нийгмийн тэнцвэрийг хангаад зогсохгүй эдийн засгийн өсөлтийн гол зүтгүүр, эх сурвалж нь болсоор ирсэн юм. Дэлхийн олон орны туршлагаас харахад дундаж давхаргадаа тулгуурлан өсөн өдийж, хөгжиж ирсэн байдаг. Тэгвэл ийм дундаж давхарга

Монголд өнгөрсөн хугацаанд бүрэлдэн, бэхжиж чадав уу. Дундаж давхаргын тоон мэдээллүүд бишгүй бий. Гэхдээ дундаж давхаргыг хэмжсэн эдгээр дүн тооцсон аргачлалаасаа хамааран харилцан адилгүй байна. Тухайлбал, нэг байгууллагын хоёр судалгааны эхнийх нь Монголын нийгэмд дундаж давхаргын эзлэх хувийг 30 гэж гаргасан бол нөгөөд нь 90 хувь гэсэн зөрүүтэй дүн гаргасан байх юм.

Дундаж давхаргын хувь хэмжээ, хувилбарууд олон боловч хоорондоо зөрүүтэй

ERI буюу Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс манай улсын нэг хүнд ногдох өдрийн орлогыг 2-26.5 ам.доллараар тооцоод дундаж давхаргын хэмжээ 85 хувьд хүрчээ гэх дүгнэлт хийжээ. Энэ дүнгээс үзвэл Монгол Улс хэдийнэ хөгжлийн манлайд хүрсэн мэт.

Гэтэл уг аргачлалаа дэлхийн жишигтэй дүйцүүлж, 200 ам.доллараар тооцоход манай дундаж давхаргын эзлэх жин 30 хувь болтлоо буурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг өдрийн орлогын тооцсон тооноос хамаарч, ийм эрс тэс дүн гарч байгаа нь энэ. Дотоод, гадаадын байгууллагаас тооцсон дундаж давхаргын хувь хэмжээ хоорондоо зөрүүтэй байгаа учраас дундаж давхаргыг илтгэсэн, бүх нийтээр хүлээн зөвшөөрөх тодорхой тоог салбарынхан төдийгүй албаныхнаас шаардахад хүрээд байна.

Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагын судалгааны дүнг нэгтгэвэл манай дундаж давхаргад тооцогдох орлоготой иргэн, айл өрхүүдэд эзлэх жин 37-56 хувьтай гарчээ. Бас ч үгүй энэ дүн нь сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлт.

Гэтэл хүн амын орлогын тэгш бус байдлын хэмжүүр болсон жини коэффицент тэс өөрийг өгүүлнэ. Нэг рүү дөхөх тусмаа