ХЯТАД ОЮУТНУУД ШИ ЖИНПИНГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

allllllllllllllllllllllШи Жинпинг хязгааргүй эрхтэй болгосон засгийн газрын өөрчлөлтийг Хятадын оюутнууд эсэргүүцэж, сургуулийнхаа гадна хэд хэдэн бичиг наажээ. Тэдгээрт “миний ерөнхийлөгч биш”, “би эсэргүүцэж байна” хэмээн Хятад болон англи хэл дээр бичсэн байх ба Их Британи, Америк, Хонг Конг зэрэг улсад суралцаж байгаа Хятад оюутнууд үүнийг зохион байгуулжээ.

3000 дагагчтай @StopXiJinping хэмээх твиттерийн бүртгэлтэй иргэн эдгээр бичгүүдийг анхлан тараасан ба гадаадад амьдарч байгаа Хятадын оюутан болохоо BBC-д мэдээлжээ.Эсэргүүцлийг зохион байгуулагчдын нэг нь “Нутагтаа очоод саналаа ингэж илэрхийлбэл бүртгэл маань хаагдаж, холбоотой агуулгыг хориглох болно.

Өөрсдийн санал бодлоо илэрхийлэх нь нэр хүндэд халтай асуудал болсон нь үнэхээр харамсалтай. Гэхдээ барууны орнуудад үгээ хэлэх эрхийг хамгаалсан байдаг тул бид ийнхүү үйл ажиллагаа явуулж байгаа” гэжээ. Коммунист намын давамгай эрхийг улс төрд бэхжүүлэхийн тулд Хятадын парламент Ши Жинпинг хязгааргүй эрхтэй ерөнхийлөгч болгосон. Парламентын гишүүд санал нэгтэй шахуу үүнийг дэмжсэн ч зарим ард иргэд нь эсэргүүцлээ ийнхүү илэрхийлсээр байна.

Эх сурвалж: http://udriintoim.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.