ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ЗАЛУУСЫГ ХЭРХЭН “АЛДАГ” ВЭ?

universityМОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛСОН НЭГЭН ЗАЛУУГИЙН ӨЧИЛ

Олонхи оюутан залуучууд их дээд сургуулийг 10 жилийн үргэлжлэл мэтээр төсөөлдөг. Арга ч үгүй биз дээ. Аравдугаар ангиа төгсөөд л гурван сар амраад л намар нь сурагчаас шууд оюутнуудын ширээнд суучихаж байгаа юм чинь. Юу болсныг ч ухаарч амжаагүй байтал оюутан болчихсон.

Нөгөө талаас манай их дээд сургуулийн сургалтын арга барил яг л арван жилийн сургууль шиг хоцрогдсон. Хичээл сонголт болон оюутны бие даан суралцах орчин нөхцөл гэхээр юм юу ч байхгүй. Зарим их дээд сургууль айлын ажилгүй хүүхдүүдийг цуглуулсан яг өдөр өнжүүлэх цэцэрлэг шиг харагддаг. Хичээл суух нэрээр зүгээр сууж, дэмий сэлгүүцэж л өдөр өнгөрөөнө. Дөрвөн жилийн дараа мөнгөө төлсөн юм чинь мэдээж диплом авна. Ингээд л амьдрал дээр дипломтой ажилгүй хүн гарч байгаа юм даа.

Энэ бол Монголын дээд боловсролын үнэн төрх. Үүнийг бичиж эхлэж байгаагийн гол зорилго нь яагаад монгол залуус ажлын байран дээр тэнцэхгүй, мэдлэггүй, чадваргүй, тэнэг мангараараа дуудуулахад хүргээд байгаагийн цаад шалтгаанийг гаргаж ирэхийг зорьсон юм. Үнэн бодит байдлыг тов тодорхой гаргаж ирэх нь гол зорилго учраас нууж хааж, нэрэлхэлгүйгээр бүгдийг “ҮНЭН”-ээр бичлээ. Ингээд монголын дээд боловсрол хүүхэд залуусын ухааныг хэрхэн эвдэж, хэн ч биш болгож байгаа харъя.

Нэг: Коммунист угшилтай доктор профессорууд

Нэгэн цаг хөрөнгөтний хэмээн нүд үзүүрлэн шүүмжилж байсан мэдлэг боловсролыг өнөөдөр оюутнуудад зааж байгаа хүмүүсийн эзэмшсэн боловсролыг харах юм бол өөрсдөө улаан коммунист. Гэхдээ энэ тэдний буруу биш. Түүх ингэж л болсон. Улаан Марксист хүн нэг л өдөр чөлөөт зах зээл, хүний эрх, эрх чөлөө, ардчилал яриад эхэлсэн. Өмнө нь энэ бүхнийг шүүмжилж, үзэн яддаг байсан нөхөр шүү дээ. Эндээс л Монголын боловсролын дампуурлыг эхлэл тавигдсан юм.

1990 он гарснаар Марксист агуулга, чиг баримжаатай байсан улс төр, түүх, сэ