“Экобус” компаний зөвлөх Д.Жаргалсайхан: Төрөөс дэмжвэл бид дэлхийн брэнд машин үйлдвэрлэх боломжтой

29197087_527990050928948_1708666208007487488_o

Монголдоо автобуснаас эхлээд машин үйлдвэрлэхийг зорьж буй Д. Жаргалсайхан гуай “Экобус” гэх нэрээр автобус үйлдвэрлээд 4 жил болжээ. Одоогийн байдлаар 200 гаруй автобус үйлдвэрлэгдээд үйлчилгээнд явж буй юм. Тэдний хүсэл бол төрөөс бодлогоороо дэмжээд гаднаас автобус худалдаж авах бус, дотоодоосоо худалдан авах гэрээ хийж ажиллах юм. Тэгж чадвал бид эх орондоо нэгэн томоохон шинэ үйлдвэр байгуулж, тэрнийгээ улам илүү хөгжүүлж дэлхийн брэнд болгох боломжтой.  Энэхүү компани нь “Номин”-гийн хөрөнгө оруулалттай компани юм. Тэднийг дэмжиж Оюутолгой, ISUZU зэрэг том болон жижиг компаниуд хамтарч ажиллаж байгаа аж.

29216546_527990027595617_2538246215041024000_n 29186365_527990237595596_541620767872253952_o 29177783_527990294262257_785685767685931008_o

Тэдэнтэй уулзахаар ороход 10 хүний суудалтай Өмнөговь руу ачигдаж буй гурван ногоон автобус угтлаа. Энэхүү автобусны хувьд цахилгаанаар явдаг J-800  гэх автобус бөгөөд 100 км-т мянган төгрөгний зарлагатай. 15 мянгаар Ховд, ганц 20 мянгатаар Сөүл, 60 мянган төгрөгөөр Москва хүрэх замыг туулах хүлэг. Өдгөө Өмнөговийн төвд 8 ширхэг явж буй аж.

29177844_527990250928928_4540156318819811328_o 29176777_527990270928926_1398655034790510592_o