Ц.Нямдоржийг “зайлуулах” операци эхэлжээ

712-1521088904650-1512095672olloo_mn_1485248761_nyamdorj6“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсантай холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг баривчилж, шалгаж эхлээд байна. Тодруулбал Авилгатай Тэмцэх Газраас “Жаст” группийн Ерөнхий захирал асан Ш.Батхүүг баривчилж, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт нэгжлэг хийж, “Алтжин” группийн Ерөнхий Захирал Г.Алтанг гэрчээр тооцон, шалгаж буй юм.

Үүнээс С.Анхбаяр, Г.Алтан нар нь УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржтой ямар нэг хэлбэрээр холбоотой хүмүүс билээ. Учир нь Ц.Нямдорж Г.Алтангийн тансаг байранд урсгал зардлыг нь төлөөд амьдардаг бол С.Анхбаяр нь Ц.Нямдоржийн ойрын танил, багшийнх нь хүүхэд юм. Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан Б.Хурц хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан  42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн хэмээн мэдэгдэж байв.
Иймээс ч дээрх нэр бүхий хоёр хүнийг шалгаж буй нь ямар нэг хэмжээгээр Ц.Нямдоржтой холбоотой гэх дүгнэлтийг хийх хүн улс төрийн хүрээнд цөөнгүй байгаа юм.
Одоогоос сарын өмнө УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд хандан: “Одоо байна шдээ, намайг замаасаа зайлуулаад С.Зоригийн хэргийн талаар амыг нь хаах, “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйврын талаар амыг нь хаах ийм л улс төрийн операци явагдаж байгаа. Өөр юу ч байхгүй. Замдаа тээглэсэн хүн болгоныг эд нар ингэж нухчин дарахыг оролдоно. Ц.Элбэгдоржийн багийг би бүхэлд нь хэлж байна, Б.Хурцыг оруулаад” хэмээж байсан билээ. Ц.Нямдорж үнэхээр авилга авсан, Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн эсэх нь тусдаа сэдэв бөгөөд юутай ч Ц.Нямдоржийг “зайлуулах” операци эрчимжэж эхэлсэн бололтой.
Э.Мягмар
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.