“Жаст”-ын Ш.Батхүү 170 гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдсэн үү?

eaba29ee060ea3f13c9ec368761c8b6e_1517289630-1-550x300Т.САЙХАН

Лондонгийн Арбитрын шүүх Өмнөд Африкийн “Стандарт” банкны нэхэмжлэхтэй 109 сая.ам  долларын хэрэгт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаад байгаа.  “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан гэх хэргийг АТГ –т  шалгаж байна. Хэргийн гол эзэн нь “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү.  Түүнийг саяхан АТГ-аас саатуулсан байдаг.  Тус хэрэг 2009 оноос эхэлсэн. Нийтдээ  дөрвөн удаагийн үйлдлээр 2009-2010 онд “Жаст групп” компани “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан байна. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг  барьцаалсан гэх хуурамч материал бүрдүүлсэн нь асуудал дагуулаад байна.   Тухайн үед үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг, орлогч захирал Фоменко, хуулийн хэлтсийн дарга Мөнхжаргал нар болон Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарын гарын үсэг болон “Эрдэнэт” үйлдвэрийн тамгыг хуурамчаар үйлдсэн гэдгийг нь олон улсын болон Монголын шүүхийн шинжээчид тогтоожээ.   Мөн 2013 онд Ш.Батхүү  “Эрдэнэт” үйлдвэр болон тухайн үеийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичгийг Арбитрын шүүхэд илгээсэн байдаг. Нийтдээ 170 гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлджээ.  2013 онд УМБГ-т гарын үсэг, тамга  тэмдгийг хуурамч эсэхийг шалгуулахад Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэр, ТӨХ-ны холбогдох албан тушаалтнуудын гарын  үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон байдаг.  Мөн Английн хараат бус шинжээч Жайлес гэрээний тамга, болон гарын үсгийн хуурамч гэдгийг тогтоогоод байна.  Тэгэхээр шүүхийн бүх шатанд гарын үсэг тамга тэмдгийг хуурамч гэж  үзсэн байхад  Лондонгийн Арбитрын шүүх  Засгийн газрыг яагаад хариуцагчаар татав гэдэг нь сонирхолтой байна.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Нэр: f Огноо: 17 March 2018

yu gej tiim naihaw dee

Нэр: New Autopilot Money Machine 2019 Огноо: 4 February 2019

Sites we Like…

Here are some totally unrelated internet sites to ours, however, i think you should take a second and visit the website…

Нэр: کادو ولنتاین Огноо: 17 February 2019

I and my guys appeared to be viewing the best suggestions on your website and then then developed a horrible suspicion I had not thanked the blog owner for those secrets. The men appeared to be totally stimulated to see all of them and now have absolutely been enjoying these things. Many thanks for actually being really accommodating and also for having some superior ideas most people are really desirous to learn about. Our sincere regret for not expressing appreciation to earlier.
کادو ولنتاین https://www.instapaper.com/read/1160451023

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.