Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

15214177755aaefe2f8d2272018 оны 03 дугаар сарын 18-ны 08-20 цаг хүртэл Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Орхон-Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


URL:

Сэтгэгдэл бичих