“Дүнжингарав” уралдаан шөнө зохион байгуулагджээ

olloo_mn_1424494814_63286Монголчууд үзэх дуртай морин уралдааныг өвлийн улиралд зохион байгуулах хориотой байдаг. Гэвч “Дүнжингарав” уралдаан жил бүр хууль зөрчиж зохион байгуулагдсаар байгаа бөгөөд энэ удаад бүр шөнө дөлөөр зохион байгуулагдаад авав. Монголд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалт гэж бий. Үүнд өвлийн улиралд буюу 11-5 дугаар сард морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх хэмээх зүйл багтсан байдаг бөгөөд тус уралдаан ийнхүү зохион байгуулагдсаар байна. Тус уралдаанд оролцсон уяачид морь болон унасан хүүхдээ хайн хашхиралдацгааж хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байгаа бичлэг цахим ертөнцөд тархаж олны эгдүүцлийг ихэд хүргээд авсан бөгөөд одоогоор хэчнээн хүүхэд бэртэж гэмтсэн талаархи мэдээлэл хаалттай хэвээр байна. Хориглоод байхад л уралдаан зохиогоод үүнд нь бяцхан хүүхдийн амь насыг үл хайхран оролцож байгаа уяачдад хэн хариуцлага тооцох вэ? Монголын ирээдүй болсон бяцхан үрсээ ийм зүйлээс болж алдаж байгаа энэ болчимгүй үйлдэл хэзээ зогсох юм бол доо. Хариуцлага тооцох хүмүүс нь хаагуур юу хийж яваа вэ?

 


URL:

Нэр: зочин Огноо: 19 March 2018

ээж аавууд л хүүхдээрээ өвөл хүний хурдан морь унуулахаа больчих лдоо. эх эцэг нь хүүхдээ хайрлахгүй бол хүний хүн чиний хүүхдийг хайрлахгүй шдээ. үүнд ээж аавуудын пялдага зан л буруутай

Нэр: Нана Огноо: 20 March 2018

Нялх балчир хүүхдээ өөрийгөө мал гэдгээ ч мэдэхгүй адгуус малны дээр тавьчихаад амьд ирэх үгүйг нь мэдэхгүй сууж байдаг эргүү тэнэг хүмүүс зөвхөн манай улсад л байдаг байх. Зарим морьчингууд албаар өнчин хүүхдийг дарамталж унуулдаг гэх . Хэн ч тэдний хойноос амийг нь нэхэхгүй болохоор. Хүүхэд унаж бэртэх, амь насаараа хохирвол хэн ч хариуцлага хүлээхгүй. Тэгээд бүр харанхуй шөнөөр шүү. Манайхаас өөр олигтой улс байсан бол зохион байгуулсан, хүүхдээ харж хандаагүй эцэг эхчүүдийг шоронд хийж байгаа. Хүүхдэд аюултай байж болох бүх зүйлийг хориж байгаа. Морь уралдуулах яг юунд хэрэгтэй вэ? Морь хурдан байлаа гээд одоо цагт дайсныг гүйцэж очоод харваж алах уу? Эргүүлж байгаа хониноосоо л жаахан хурдан байвал боллоо биздээ. Мотоциклоороо хариулж байгаа байх бараг. Эсвэл моричингууд өөрсдөө яагаад унаад уралдаж болохгүй гэж? Балай онгироо занд нь харин ч нийцмээр юм шиг. Эсвэл зүгээр подносон дээр хэдэн жоом тавиад уралдуулвал хүүхдэд хохиролгүй зүгээр ч юм шиг. Амьтан зовоохгүй хүүхэд зовоохгүй. Улаанбаатарын утаа угаар түгжрэлийн эзэн энхболд юу бодож байдаг юм болдоо … Юутай ч хүүхдийн амь нас, эрүүл мэнд малнаас үнэтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.