Туулын хөвөөний бургасыг хуулж, тансаг зэрэглэлийн орон сууц барих нь…

29387062_2047197312226548_3661815427815702528_n

“Time Square”, “River Garden гэх хотхонуудын баруун талд байрлах бургасан ойг хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн мэдэлдээ оруулжээ. Хэд хоногийн  өмнөөс тус хэсэгт олгосон газрын кадастр зурагнууд олны бухимдалыг ихээхэн төрүүлсээр байна.

Туул гол 700 гаруй км үргэлжлэн Улаанбаатарчуудаар зогсохгүй таван аймгийн 37 сумын хүн, малыг ундаалдаг Монгол орны томоохон гол мөрний тоонд ордог. Уг гол сүүлийн хэдэн жил хур бороотой залган арай ядан урсаж байгаа.

Тэгвэл удалгүй “Хатан Туул”-ын хөвөөн дахь бургасыг хуулж аваад тансаг зэрэглэлийн орон сууц сүндэрлүүлэх нь. Уг нь тус газар тусгай хамгаалалттай газар. Гэвч эргэн тойронд нь хаяа нийлсэн тансаг зэрэглэлийн хаус, хотхонууд бий болсоор голын урсац хавчигдаж, Улаанбатарын дундуур урсах Хатан туул харагдахаа болих нь ээ.

Гол мөрний эргэн тойрон дахь хөрсийг хуулснаар урсац нь татарч, ширгэх аюултай. Ингэснээр Нийслэлийн иргэдийг ундны усаар хангадаг ганц гол ус нь татарч, ундны усны хомдоолд очиход дөхөнө. Тусгай хамгаалалттай газраа авч үлдэж, ирээдүйгээ харах ухаан байсангүй юу, ХОТЫН ДАРГАА!!!

А. Дүүрэнжаргал

FACT.MN

 29365795_2047197255559887_7305058141438214144_n 29343273_2047197298893216_8225279846956138496_n 29342858_2047197318893214_1782683221960425472_n 29387062_2047197312226548_3661815427815702528_n


URL:

Сэтгэгдэл бичих