​Афганистаны нийслэлд халдлагын улмаас 3 хүн амиа алдав

5c47c02e7f58088eaa23e78d26399d94Афганистаны нийслэл Кабул хотноо дэлбэрэлтийн улмаас 3 хүн амиа алдаж, 7 хүн  шархаджээ. Эхний дэлбэрэлт орон  нутгийн цагаар 7 цагийн орчимд болж, Кабулын Пагман бүсийн замын хажууд бөмбөг дэлбэрсэн байна.

Хэсэг хугацааны дараа, Кабулын баруун хэсгийн 13-р цагдаагийн  дүүргийн хувийн сургуульд, террорист этгээд тэсрэх бөмбөг шидсэний улмаас 6 хүн  шархдаж, халдлага үйлдэгч ч амиа алдсан байна. Афганистаны нийгмийн эрүүл  мэндийн яамны мэдээлснээр, шархдагсдыг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд  тэдний нэг нь хүүхэд байсан байна.

Одоогийн байдлаар, ямар  нэгэн байгууллага буюу хувь хүн энэ удаагийн дэлбэрэлтийн хэргийг үйлдсэн  тухайгаа зарлаагүй байна.

Кабулд энэ он гарснаас хойш гэнэтийн халдлагын хэрэг ар араасаа  гарсаар байна. 3-р сарын 17-нд Кабул хотноо Афганистаны Талибанчуудын амиа  золиосолж автомашин дэлбэлсэн хэргийн улмаас халдлага үйлдэгч зэрэг 3 хүн амиа  алдаж, 3 хүн шархадсан байна.

Х.Нэргүй

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.