Трампын нэр төрийг сэвтүүлэх зүйл Орост бий юу?

39447645ab30154c2a0f51Орост америкийн ерөнхийлөгч Дональд Трампын тухай “ямар нэг зүйл байж болох юм” гэж Тагнуулын төв газрын захирал асан Жон Бреннан мэдэгджээ. The Hill сайтад ингэж бичсэн байна.

Нэр төрийг нь сэвтүүлэх зүйл байгаа нь Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путинд нэлээд дотно ханддагийг харуулж байна гэж Бреннан хэлжээ.

“Оросуудад ямар нэг зүйл байж болох юм гэдгийг би хэлж байна. Тиймээс Трамп санаа зовж явдаг. Оросуудад түүний нэр төрийг сэвтүүлэх ямар нэг зүйл бий эсэхийг тэр бидний хэнээс нь ч илүү мэдэж байгаа” гэж ТТГ-ын хуучин тэргүүн хэлсэн байна.

Путинтэй утсаар ярьсны дараа Америмкийн улс төрчид Трампыг шүүмжилсэн юм. Ингэж ярих үеэрээ Америкийн төрийн тэргүүнПутинийг гуравдугаар сарын 18-ны сонгуульд ялсантай нь холбогдуулан баяр хүргэжээ.

“АНУ Оростой эвтэй байх хэрэгтэй. Ингэх нь дэлхийн олон асуудлыг шийдвэрлэхэд туслаж болох юм” гэж гуравдугаар сарын 21-нд Трамп өөрийн үйлдлийг тайлбарласан байна.

С.Инда


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.