НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

aYPKRp93.jpglarge_20180322112035Маргааш  буюу 2018 оны 03 сарын 23-ны Баасан гарагийн 10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдахаар товложээ. Энэ удаагийн хуралдаанаар “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих”  төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгуулах тухай,  100 айл дахь барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах  ажлын хэсгийн танилцуулга -хэлэлцүүлэг , НИТХ-ын хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Дашрамд дурдахад “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц” барих ажлыг  өнгөрсөн оны 5-р сарын сүүлээр эхлүүлсэн. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж 4-р сарын 1-нээс жил 6 сарын хугацаатай Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаахаар болсон юм. Тэгвэл энэхүү ажлыг эрчимжүүлэх  болон шийдлээ хүлээсэн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг маргааш НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

НИХТ-ын ХМОНХТ


URL:

Сэтгэгдэл бичих