Тэтгэвэрийн зээлтэй цорын ганц улс Монгол

4399420baea02b5c1f37ca8c078b9f6a

Манай улсын хүн амын тэтгэвэрт гарсан иргэдийн хувьд бараг 90 хувь нь тэтгэвэрийн зээлтэй гэж хэлэхэд болно. Түүнээс гадна энэ төрлийн зээл олгогч банктай цорын ганц улс манайх байж магадгүй юм.

Гадаадын улс орны хувьд эцэг, эхээ тордон сардаа дэмжлэг үзүүлдэг байтал манай улсад байдал бараг эсрэгээрээ ахмадуудын маань тэтгэвэр бараг үр хүүхдийнх нь амин зуулга ч болж байгаа. Үүнээс гадна ахмадууд маань баяр ёслол, цагаан сараар өнөөх тэтгэвэрийн дэвтэрээ авч гараад банкинд тушаал зээл авна. Энэ бол бараг бүх л айлын нийтлэг дүр төрх.

Энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн иргэд тэтгэврийнхээ 70 хүртэлх хувийг 12 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй авах боломж болсон билээ. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 381.8 мянган иргэн арилжааны 10 банкаар дамжуулан тэтгэвэр авч байгаа гэсэн тоо баримт байгаа.

Үүнээс 230.8 мянга нь нийт 680.9 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авчээ. Мөн Хаан болон Төрийн банк өнгөрсөн оны нэгдүгээр сараас 6 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож эхэлсэн. Гэвч хугацаа хэт богино тул энэ төрлийн зээл авах боломжтой иргэд цөөн байжээ.

Тиймээс Засгийн газраас тэтгэвэр авагчдын санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор зээлийн хүүг бууруулах эхний алхамыг хийж байгаа гэж Хөдөлмөр Нийгмийн Хамгаалалын яамнаас мэдээлж байсан.

Ер нь иргэдийн орлогыг барьцаалан энэ төрлийн зээл олгох нь олон улсын хувьд хориотой ч манай улсад үүнийг зөвшөөрөхөөс өөр арга үгүй байдаг гэж холбогдох албаныхан нь хүртэл мэдэгдэж байсан.

Ингээд л өнөөх хөгшидийн тэтгэвэр нэг ёсондоо бизнесийн нэг арга болсон. Жишээ нь Cap шинийн баярын өмнөхөн ХААН банкнаас эхлээд “Хэрэглээний зээлийн аян” зарлаж, тэтгэврийн зээлийн хугацааг 24 cap болгох “sale” зарласнаар ахмадууд ёстой л банк руу шуурсан. Зөвхөн ХААН ч бус, ахмад настны тэтгэвэр олгодог цөөн хэдэн банк Цагаан сарын үеэр хамгийн их ачаалалтай байсныг та ч бас анзаарсан байх.

Энэ мэтээр гадны орны хөгшид манай ахмадуудыг хараад  барьцаалагдсан тэтгэвэртэй гэхээр нэлээд гайхах байх өө. Тэтгэвэрийн зээлтэй цорын ганц улс гэдгээрээ ч содон харагдах юм болов уу.

С.Отгонбаяр

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих