Өнөөдөр “Дэлхийн усны өдөр” тохиож байна

18834

Өнөөдөр “Дэлхийн усны өдөр”. Жил бүрийн 3 сарын 22нд дэлхий нийтээрээ “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон,жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэж байхааршийдвэрлэсэн ба НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, манай улс 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж иржээ.

А. Дүүрэнжаргал


URL:

Сэтгэгдэл бичих