Жүжигчин Т.Хулан: Би охиноо өөрийн юм шиг л хайрладаг

бөбөбөбө_бДрамын театраар овоглон уран бүтээлээ хийж явсан жүжигчин Т.Хулан найруулагч Д.Галбаяртай дэр нэгтгэн гэрийн сайн эзэгтэй үүрэг гүйцэтгэх болсон. Хөөрхөн Хулан хэмээн нэрлэгддэг тэрээр найруулагч Д.Галбаярын өмнөх амьдралыг хүндэтгэн 6 настай хөөрхөн охиных нь ээж болоод багагүй хугацааг үджээ. Хүмүүсийн ярьдаг “хойд” хэмээх тодотголд тийм ч дуртай биш тэрээр “Надад бол хойд ээж гэдэг нэр өөрөө аягүй муухай. Хүмүүс нээх хойд, урд гээд тэгээд байдаг. Би бол өсгөсөн ээж гэж өөрийгөө боддог. Охиноо бол сүүлийн тав, зургаан жил яг өөрийн юм шиг л хайрлаж явсан. Тэгээд бодохоор яагаад ч юм минийх юм шиг, яг л миний охин шиг л би хайрладаг, харамладаг. Тэрийг хойд урдаар нь хэлээд л. Тэр чинь хүнээсээ болдог байх. Хүнийг хайрлаж чадах хүн гэж нэг байна, хүлээн зөвшөөрөөд амьдрах нэг хүн байна. Миний хувьд бол хүлээн зөвшөөрчихсөн” хэмээн ярьжээ

Т.хулан охин зурган илэрцүүд

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих