Олимпийн аварга Н.Түвшинбаяр эргэлт буцалтгүйгээр улстөрд оржээ

Mongol-Tulgatnii-100-erhem-N.Tuvshinbayar-750x422АН-ын дүрмээр бол Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдож чадаагүй бол УИХ-ын сонгуульд оролцох эрхгүй гэсэн заалттай. Тиймээс Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Н.Батбаяр, С.Батчимэг, С.Баярцогт, Баабар нар ирэх 2020 оны парламентын сонгуульд оролцох боломжгүй болох нь. С.Эрдэнэ даргадаа “хөөгдсөн” гишүүдээс Ч.Сайханбилэг Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр бүртгүүлсэн ч өөрийн хүсэлтээр нэрээ татсан байна.

УИХ-ын гишүүн асан А.Бакей дотоод сонгуульд оролцохоор бүртгүүлсэн ч нэрээ татсан байна. Харин Үндэсний бодлогын хорооноос хасагдсан УИХ-ын гишүүн асан Б.Болорын хувьд энэ удаад Архангай аймгийн чөлөөт суудалд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ. Мөн Олимпийн аварга Н.Түвшинбаяр даагаа нэхэх гэнэ. Үндэсний бодлогын хорооны чөлөөт суудлын гишүүн байсан бөгөөд хасагдсан. Тэгвэл энэ удаад тэрээр чөлөөт суудалд дахин өрсөлдөөх нэрээ бүртгүүлжээ.

Энэ удаагийн Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдох сонгуульд 120 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Харин тэднээс 90 хүн сонгоно. Дотоод сонгуулийн санал хураалт эхлээгүй, эцсийн шийдвэр одоогоор гараагүй байна.

Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр нэр өгсөн гишүүдийн нэрсийг танилцуулж байна.

Foxnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих