Трамп Хятадтай худалдааны дайн хийнэ

32a5fa3833cb1801greatАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр худалдааны салбарт БНХАУ-ын явуулж байгаа түрэмгий эдийн засгийн бодлогын эсрэг чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг авах тухай зарлигт гарын үсэг зуржээ.Ингэснээр Хятадаас орж ирэх зарим нэг төрлийн бараа, бүтээгдэхүүнд гаалийн татвар оногдуулах юм. Мөн Америкийн компаниудад хөрөнгө оруулж буй Хятадын компаниудад хязгаарлалт тогтооно.

Трампын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хариуд Хятадын албаны хүмүүс мэдэгдэл хийсэн байна. Тэд “Бид хэн нэгэнтэй худалдааны дайн хийхийг хүсэхгүй байна. Бид хэнээс ч айхгүй. Хэн нэгэнтэй худалдааны дайн хийж эхэлвэл айж зугтаахгүй. Аливаа дуудлагыг бид зоригтой хүлээж авах болно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих