Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгчийг авлигын хэргээр баривчиллаа

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мюн Бакийг авлигын хэргээр баривчилсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

18862

Түүнийг прокурорууд 10.1 сая ам.долларыг авлигад авсан хэмээн буруутгаж, өчигдөр Сөүл дэх гэрээс нь баривчилсан байна.

Хөх ордны тэргүүн асан өнгөрсөн долоо хоногт 22 цагийн турш байцаалт өгсөн бөгөөд тэрбээр байцаалтын үеэр өөрийгөө “гэм буруугүй” хэмээн мэдэгдсэн юм.

Өдгөө 76 настай Ли Мюн Бак тус улсыг 2008-2013 оны хооронд удирдсан бөгөөд энэ үеэрээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж буй аж.

Экс тэргүүнийг Сөүлийн зүүн дүүргийн хорих газарт авчирсан бөгөөд одоо тэрбээр эрүүл мэндийн үзлэгт орж байна.

Уг эрүүл мэндийн үзлэгийн дараа тэрбээр энгийн хувцсаа хоригдлын хувцсаар сольж өмсөх гэнэ. Тэрбээр бусад хоригдлуудын хамтаар 11 метр квадрат өрөөнд хоригдоно.

“Тэрбээр гэм буруутай нь тогтоогдвол 45 жил хүртэлх ялаар шийтгүүлж магадгүй” хэмээн уг хэргийг ахалж буй прокурор мэдэгдлээ.

Ийнхүү тус улсын түүхэнд төрийн тэргүүнээр ажиллаж байсан таван Ерөнхийлөгч авлигын хэргээр баригдав.

Ли Мюн Бакийн залгамжлагч гэгдэх тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэ өнгөрсөн онд авлигын хэргээр баригдсан юм.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: http://www.shuud.mn/a/494982


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.