Эдийн засгийн хөтөлбөр намын өмч биш

223347-23032018-1521771414-1505875956-Untitled-1-RecoveredУрд хөрш БНХАУ хөгжлийн бодлогоо олон жилээр тодорхойлж, түүнийгээ чандлан мөрдөж чаддаг онцлогтой улс. Төрийн эрхэнд хэн ч гарсан ерөнхий чиг шугамаасаа хазайна гэж үгүй. Дэлхийн хөгжлөөс хол хоцорсон, дайны хөлд нэрвэгдсэн ядруухан улс богино хугацаанд хөл дээрээ бат зогсож, дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэгд тооцогдох болсны нууц жор ердөө л энэ.

Сайн хөтөлбөр эхлүүлсэн бол аль нэг намынх гэж нүд үзүүрлэмээргүй байгаа юм

Саяхан болсон намын Их хурал дээр тус улсын удирдагч Ши Жиньпин өмнөх сонгуулиас хойших таван жилийн хугацаанд 68 сая хүнийг ядуурлаас гаргасан гэдгээ бардам мэдэгдэж байна. Харин бид хөрш улсынхаа хөгжлийн бэлээхэн жишээнээс шүүрээд авах бус, эсрэг зүгт алхсаар байгаа нь улс орныг бүр туйлдуулж гүйцлээ. Ялангуяа засаг солигдох бүрт өмнөх намын хийснээ үгүйсгэж, муулж, гацааж, хориглодог байдал бидэнд хамгийн том чөдөр, тушаа болж байна. Үнэнийг хэлэхэд энгийн иргэдийн хувьд юм хийж л чадаж байвал төрийн толгойд хэн байгаа нь ямар ч ялгаагүй.

Үнэхээр бүрэн эрхийнхээ хугацаанд гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалт хийж, улс орныг өөд татаад байвал тэр нам дөрөв байтугай 40 жил төр барьсан ч яадаг юм. Харамсалтай нь бидэнд энэ дэвшлийг харах хувь дутав. Оронд нь улстөрчдийн бохир заваан хэрүүл дунд нүдүүлсээр байгаад бүгд гутранги үзэлтэй болж байх шиг.

Уг нь зарим нөхөд эрх мэдэлтэй байх үедээ ганц нэг гайгүй юм санаачилж эхлүүлэх юм. Харин албан тушаалаасаа буусных нь дараа нөгөөхийг нь үргэлжлүүлнэ гэж санасны гарз. Энэ миний юм биш, тэр намынх болохоор үргэлжлүүлж болохгүй гэсэн бодлоор ханддаг нь нууц биш. Ямар ч хөгжил уламжлалынхаа сайн талыг үргэлжлүүлж, бурууг нь засаж шинэчлээд явдаг жамтай.

Амжилттай явж буй хөгжлийн түүх бүгд ийм. Гэвч улаан, цэнхрээрээ х