Монгол хvн Монголоороо vлдэцгээе!

Бvхнийг монголоороо
Баярлахдаа ч монголоороо
Уурлахдаа ч монголоороо
Ядарсан, задарсан ч монголоороо хэмээн

Манай нэгэн нэрт яруу найрагч ийнхvv шvлэглэсэн нь гоо сайхны хувьд тансагхан хийгээд юутай vнэнийг єгvvлэх. Ер нь аливаа урлаг, уран зохиол энэ ертєнцийн, хvмvний утга учир, амьдралын vнэнийг гоо сайхнаар нээж хэлнэ гэдэг хамгийн сайхан юм. Тэр хэрээрээ хvний сэтгэлийг хєдєлгєж чадваас тухайн уран бvтээлийн vнэ цэнийг харуулж байна гэсэн vг. Тиймдээ ч дундад зууны аугаа их яруу найрагч, сэтгэгч В.Инжинаш ийнхvv дуу алджээ.

Хvмvний сэтгэлийг хєдєлгєж эс чадваас
Хєнгєн бийрийг хєшихийн хэрэг юун

Энд юуг хэлэх гээд байна гэхээр єнєєгийн бидний энэ амьдарч буй “Бvvдгэр” нийгэм, орчин, сэтгэлгээ, биднийг хvрээлэн байгаа бvхий л зvйлийг хэлмээр санагдана.
Ер монголчууд бид нvдээ нээж хорвоо ертєнцийг арай єєр нvдээр хармаар байна. Нэг хvнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгvvр байранд давхих мєртлєє гишгэх газар, амьдрах орчин, нойрсох нутгаа харийнхний хар сэтгэлт, урт гартангуудаадад зvгээр л харж байгаад єгсєєр сууж байна.
Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бvv єг гэсэн ухаант євєг дээдсийн минь мэргэн vг, тєрийн хар хайрцагны бодлого байдаг.
Энэ vгийг одоогийн цєєхєн хэдэн монголчууд минь шидэт тарнийн шившлэг мэт хэлж, ярьж, оюун тархиндаа бодож, боловсруулж бодит амьдрал дээр хэрэгжvvлэх цаг нэгэнт тулгараад байгааг хєх толботон та бидэнд цаг vе сануулаад байгааг санаж сэрэх хэрэгтэй. Євєг дээдсээс минь vлдээсэн газар шороогоо vр хойчид минь vлдэхгvйгээр дуусах цаг ирэх вий элэг нэгт монголчуудаа.
Саяхан МYЭ-ийн тэргvvн телевизийн нэгэн ярилцлагад орохдоо 1700 гаруй лицензээс 200 гаруйг цуцласан нь хахууль єгч амжаагvй хэдийг нь цуцласан vлдсэн нь авлига, хээл хахууль єгєєд амжсан нь цуцлагдаагvй хэмээн ярьсан нь vнэний ортой болов уу. Ер нь энэ газрын лиценз болоод монгол хvний ємчтэй холбоотой бvхий л зvйлийг олон нийтэд ил тод зарлаж, мэдээлж захиран зарцуулж, шийдэх хэрэгтэй байна.

Бидний бас нэгэн анхаарлаа хандуулах асуудал бол vндэсний vзэл буюу монголоороо vлдэх асуудал хамгийн хурцаар яригдах ёстой. Гэтэл єнєєдєр монгол хvн монгол хэлээрээ зєв ярьж чадахгvй, монголоороо сэтгэж чадахгvй, монгол хувцас хэрэглээ бvгд єєр болсон дээр нь улсаа хєгжvvлэх тєрийн бодлогоо хvртэл гаднаас хуулбарлана, дуурайна, бид чинь олон зуун жилийн соёлтой, бодлоготой vзэлтэй, онолтой ард тvмний vр сад шvv дээ.
Хэдийгээр орчин vед техник технологи хєгжиж байгаа ч баруун, зvvний соёлоос хэрэгтэйг нь аваад хэрэггvйг нь хаях хэрэгтэй шvv дээ. Аливаа зvйлд авах гээхийн ухаанаар хандаж бай хэмээх євєг дээдсийн мэргэн vг бий.
Хэдхэн жишээ хэлэхэд Улаанбаатар хот мєн аймаг сумуудын vзвэр vйлчилгээний газрын хаяг рекламны самбарууд бvгд болсон болоогvй англи юмуу харь хэлээр, тэрнийгээ єєрсдєє ойлгохоосоо ойлгохгvй нь илvv, зарим нэгэн vг vсгээ буруу бичсэн ч байх шиг. Тэгэж их чамирхаж, моод хєєх гээд байгаа юм бол эхлээд єєрийнхєє хэл, бичгээ зєв сурч тэр гоё зар сурталчилгааныхаа ємнє монгол бичгээ оруулмаар байна. Гаднаас ирсэн хvний нvдэнд хэдэн зууны тvvх соёлтой аугаа монгол улс чинь харийн нэг орны муж, аймаг шиг харагдах хэмжээнд байна шvv дээ. Тэд ч биднийг Америкийн монгол, Английн монгол, Япон Солонгосын монгол гэж хэлэхэд vнэнд ойр гэхээр байна даа.

Мєн бидний тархийг угаах бодлого гэлтэй телевизийн ихэнх сувгаар Солонгос кино гээд ер нь харийн соёлын vрийг монгол хvний тархинд суулгах гэж байгаа юм шиг л єдєр шєнєгvй бємбєгдєх юм. Тэрнийх нь нєлєєгєєр монгол хvн, монгол соёлынхоо vнэ цэнийг мэдэхгvй эрх танхи єссєн тэнэгvvд ер нь бvгд л харийн соёл ахуй хэрэглээг нь ухамсаргvйгээр болон санаатайгаар даган дуурайж байгаа нь єєрийн соёл, зан заншил болох vнэт зvйлсээ гутаан доромжилж байгаатай утга нэг юм.

Бас нэгэн жишээг дурьдахад монголын эдийн засагт болон бидний єдєр тутмын хэрэглээг хангагч тєгрэг хэмээх зvйлийг vнэгvйдvvлж байгаа баримт нь бидний амьдрал болон нийгэм, эдийн засагт доллар хэмээх мєнгє хэрэглээ болсон явдал юм. Эдийн засгийн харилцаанд оролцох юм болгон дээр л доллар хэмээх ноён хэрэглэгдэх жишээтэй. Манайхан энэ vгийг нэг талаараа хэтэрхий чамирхаж, моодорхож хэрэглэж байгаа нь монголоо гэсэн сэтгэл, сэтгэлгээтэй, юм vзсэн хvмvvст инээдтэй зvйл юм.
Аливаа үндэсний үзэл гэдэг бол бусад үндэстнийг гутаан доромжилж, дорд үздэг үндсэрхэг үзэл биш, харин тухайн үндэстний хөгжин дэвшиж, мандан бадрах үзэл, онол, бодлого байдаг. Тийм ч учраас “Үндэсний үзэл байхгүй бол үндэстэн байхгүй” хэмээх ухаант үг байдаг.

Энэ бvхнээс vндэслээд дараах хэдэн зvйлийг нийт монголчууддаа санал болгож, уриалмаар байна.

1. Монгол улсад vйл ажиллагаа явуулж байгаа бvх vзвэр, vйлчилгээ болон тєрийн болон хувийн байгууллагуудын Хаяг, Реклам, Сурталчилгааг монголоор, харин гадаад нэр оруулбал гадаадыг нь ард нь бичье!

2. Єдєр шєнєгvй гарч байгаа солонгос кино болон харийн соёлыг сурталчилсан нийтлэл, нэвтрvvлгvvдийг бодлогоор зохицуулья!

3. Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа хvн бvр монгол мєнгєє хэрэглэе шаардлагатай тохиолдолд валют хэрэглэе. Энэ хэрэглээг мєн тєрийн бодлогоор зохицуулья!

4. Мєн монгол хvн бvр vр хvvхэдээ болон єєрсдєє ч гэсэн vндэсний гэсэн vзэл, vндэснийхээ зан заншил, хэл соёлыг сурч судлан vндэсний vйлдвэрлэлээ дэмжин монгол хvн монголоороо байх хэрэгтэй.

Эцэст нь монголчууд та бvхэндээ урилан хэлэхэд монгол хvн ирэх 2011 оноос эхлэн харийн гvрний бодлого, соёлыг даган, дуурайж далдганалгvй олон зуун жилийн аугаа тvvхээ эргэн нэг харж євєг дээдсийнхээ суу ухаанаас сурч судлан цаашдын бодлого тєлєвлєгєєндєє тусгах нь илvv оновчтой юм. Монголчууд бидний хєгжлийн гарц, суурь нь vндэсний vзэл, vндэсний ухамсар зэрэг монгол хvний vнэт зvйлсэд оршино.!
Монгол хvн монголоороо vлдэцгээе!

Olloo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих